Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"АН-д өгсөн гэрчилгээгээ өөрчилж, С.Эрдэнийн нэрийг хасах хэрэгтэй"

Ардчилсан намын гишүүн, хуульч Н.Ариунболд мэдээлэл хийлээ. 


Ардчилсан намын ээлжит бус хуралдаанаас тус намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Ган-Очирыг томилсон. Тэр цагаас хойш буюу зургаан сарын турш хуульч Н.Ариунболд түүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.

Тэрбээр  “Ардчилсан намын гишүүд болон дэмжигчид, хэвлэл мэдээллийн байгууллагын хүмүүст тодорхой мэдээлэл өгөхөөр ирээд байна. С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар ажиллаж эхэлсэн цагаас хуулийн зөвлөхөөр ажилласан. 2020 оны сонгуульд ялагдсаны дараа намын удирдлагууд ёс зүйн болон дүрэмд заасан хариуцлагаа хүлээн огцорсон. Ганц үлдсэн нь Эрдэнэ. Өдгөө өөрийгөө АН-ын дарга гэсэн ойлголт өгч байна.

Улсын дээд шүүхийн тогтоолоор С.Эрдэнийг Ардчилсан намын бүртгэлээс хассан. Цахим бүртгэлтэй, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан гэдэг хүн байсныг хасаад, С.Эрдэнийн хүсэлтийг авахаас татгалзаад, цахим бүртгэлд бүртгэж, олон нийтэд мэдээлсэн.

Гэтэл Улсын дээд шүүх бүртгэлдээ өөрчлөлт оруулалгүй хоёр жил өнгөрлөө. Ардчилсан нам дотооддоо маргаантай юм шиг зохисгүй байдал үүсгээд байна. Улсын дээд шүүх 2017 онд оруулсан өөрчлөлтөө оруулахгүй өнөөдрийг хүрлээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан (2022.09.27)-аар Ардчилсан намын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй байна” гэсэн тогтоол гаргасан. Улсын дээд шүүх 2017 онд Ардчилсан намд өгсөн гэрчилгээгээ өөрчлөхгүй байна. Учир нь тус гэрчилгээ дээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэсэн нэр бичээстэй байдаг. Иймд Улсын дээд шүүхээс Ардчилсан намд 2017 онд өгсөн гэрчилгээгээ өөрчилж, С.Эрдэнийн нэрийг хасах хэрэгтэй.

Ардчилсан намын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй гэж Улсын дээд шүүх тогтоол гаргачихаад, гэрчилгээг өөрчлөхгүй байгаа нь 2024 онд МАН-ыг сул өрсөлдөгчтэй оролцуулах гэсэн Улсын дээд шүүхийн оролдлого гэж хардаж байна.

Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийг анхан шатны шүүхээс буруутай гэж үзээд, Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тодорхойгүй үлдээсэн бүртгэлээ хийхгүй байгаа нь буруу гэх байдлаар шийдвэрлэсэн. Үүнээс шалтгаалж Улсын дээд шүүхийн эрх бүхий албан тушаалтнууд Ардчилсан намын гэрчилгээ дээр гүйцэтгэх удирдлага тодорхойгүй мэдээллийг бичих байтал харин ч энэ хэвээр нь хадгалахыг зориод, давж заалдсан байна.

Давж заалдах шүүх хурал нөгөөдөр (2022.11.09) 10.30 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн төв байранд болно.

Энэхүү шүүх хурлыг нийт Ардчилсан намын гишүүд болон дэмжигчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан та бүхэн ирж сонирхооч ээ. Магадгүй Улсын дээд шүүх нэг гараараа АН-ын гишүүд, дэмжигчдэд АН-ын бүртгэл хоосон, тодорхойгүй байна гэж мэдээлчихээд, нөгөө гараараа Сонгуулийн ерөнхий хороо руу АН-ын дарга С.Эрдэнэ мөн гэсэн агуулгатай албан тоот илгээж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан