-Арваннэгдүгээр сарын 15-нд улсын төсөв батлагдана. Сангийн яам, Засгийн газар төсөвтэй холбоотой мэдээлэл өгөхдөө гөлөг төөрүүлж буй мэт зүйл ярьдаг.
Ирэх 2023 оны төсвийг ядуурлыг нэмэгдүүлж, Эрээний эдийн засгийг дэмжих төсөв болсон гэдэг дүгнэлтийг хийлээ.
2023 онд янзын сайхан төсөв оруулж ирлээ, дөнгөж 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай хэмээн ярьж байна. Одоо байгаа МАН архинд донтсон аавтай адил байна. Тэгээд ойр тойрныхоо дэлгүүрээс хамаагүй юм зээлчихсэн, бөөн өртэй айл болох нь.
2023 оны эдийн засгийн өсөлт мөн бууралттай байна. Монгол гэдэг айлд орж ирж буй 10 төгрөгийн 8 нь нүүрс, зэс байна. 2021 онд 42 тонн нүүрс гаргана гэтэл 18 сая тонныг л гаргасан.
Төсвийн хөрөнгө оруулалт өгөөжгүй, үрэлгэн байгааг олон жишээнээс харж болно.