Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Засгийн газрын автобаазын машины тоог хаслаа

 
Засгийн газрын автобаазын машины тоог хаслаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар 21 асуудал хэлэлцжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор Засгийн газрын автобааз улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулахаар болсон. Улсын төсөвт үйлдвэрийн газрыг ТӨААТҮГ болгон өөрчлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Засгийн газрын автобааз төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэл, 210 орчим ажилтантай, улсын төсвөөс жилд 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнийг 100 автомашинтай, 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгон өөрчиллөө. Энэ автобааз нь дуудлагын үйлчилгээ үзүүлнэ. Орон нутагт Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцна. Төрийн хэмнэлтийн хууль үүгээр дуусахгүй. Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан автомашин хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд албан тушаалтан төрийн автобааз болон хувийн хэвшлээс дуудлагын такси үйлчилгээ авах юм. Нэг албан тушаалтан Улаанбаатар хотод сардаа 100-200 мянган төгрөгийг дуудлагын автомашинд зарцуулна. Нийтдээ 250 автомашиныг хураасан, ойрын хугацаанд 250 автомашины хураан төвлөрүүлнэ. Нийт 509 автомашиныг хураан төвлөрүүлж, эмнэлэг, онцгой, цагдаа, гааль, ХХЕГ зэрэг байгууллагын хэрэгцээнд зориулан тарааж өгнө. Элэгдэл, хорогдолтой 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулсан. Нийт дуудлага худалдааны үнэлгээ 370 орчим сая төгрөгт хүрсэн байна. Орон нутгийн өмчит байгууллагуудаас ойрын хугацаанд 1000 орчим автомашиныг татан төвлөрүүлж, үзлэг оношилгоо хийнэ. Орон нутагт 700 орчим автомашины хэрэгцээ шаардлага бий, тэдэнд шилжүүлнэ" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан