Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Маралмааг хилээр гарахыг хоригложээ

 

Ч.Маралмааг хилээр гарахыг хоригложээ

Өнгөрсөн сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны хойд замд авто замын урсгал сөрж, долоон машин мөргөн, хоёр хүүхэд гэмтээсэн онц ноцтой осол гаргасан, жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаад хилийн хориг тавьжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг ирүүлсэн байна.

Улмаар шүүх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Эх сурвалж: ШЕЗ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан