Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Тэмүүлэн: Төрийн үйлчилгээний байгууллагууд орлого олж, түүнийгээ захиран зарцуулах эрхийг нээж өгнө

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн өнөөдрийн  хуралдаанд 2023 оны төсвийн төсөл дээр ажиллаж буй ажлын хэсгээс танилцуулга мэдээлэл хийсэн байна. 

Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "2023 оны төсөв дээр өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдөр МАН-ын бүлэгт ажлын хэсгээс танилцуулга хийлээ. Ажлын хэсэг төсвийн сахилга бат хариуцлага, хяналт чухалчилж байна.

Энэ жил болоод дараагийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хөрөнгө оруулалтын ачаалал их байна. Үүнтэй холбогдуулж эрх зүйн өөрчлөлтүүд хийхээр оруулж ирсэн. МАН-ын бүлэг шинэчлэлтийн асуудлуудыг дэмжсэн.  2023 оны төсвийн төсөлд 2,7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төсвөөс хийгдэхээр байгаа. Дараа жил хүлээгдэж байгаа санхүүжилтын дүн 1,5 их наяд, 2025 онд 233 тэрбум байна.  Иймээс  цаашид төсөвт ачаалал үүсгэхгүй байх шийдлийг холбогдох хуулиудад оруулах шаардлагатай байна. Төсвийн сахилга бат хариуцлагыг сайржуулах үүднээс хоёр гурван зүйл заалтыг оруулж байна. Энэ заалтууд батлагдвал ирэх оноос төсөл арга хэмжээнүүд нэг кодтой болно. Хяналтын систем ч хэрэгжээд явах бүрэн боломжтой. Тухайлбал, хөрөнгө оруулалтын шинэ төслүүдийг тухайн жилд санхүүжих дүн нь төсөвт өртөгийн 30 хувиас доошгүй байх, төсвийн жил эхэлснээс хойш төрөөс хийж байгаа ажил үйлчилгээний санхүүжилтыг бууруулахгүй байх, төрийн үйлчилгээний байгууллагууд орлого олж, түүнийгээ захиран зарцуулах эрхийг нээж өгөх зохицуулалтыг хийж байна. Ингэснээр төсвийн сахилга бат хариуцлага сайжирна гэж үзсэн. Мөн улсын төсөвт ачаалал болж байгаа зүйл нь зээл тусламж, хүүгийн татаасын асуудал байна. Энэ жилийн хувьд гадаад зээл тусламжтай холбоотойгоор хүүгийн татаасанд 1,1 их наяд төгрөгийг санхүүжилтыг зарцуулахаар байна. Иймээс цаашид гадаад зээл тусламж дээр ч мөн хяналтыг сайжруулах шаардлагатай байна" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан