Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Ардчилсан намын бүлэг, МАН-аас ам ажлын зөрүүг нь “асууна”
-Ардчилсан намын бүлэг МАН-ын 2020 оны сонгуулийн таван бүлэг, 702 заалт бүхий мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж амлалт ажлын хооронд зөрүү их байгааг сануулах зорилгоор хөтөлбөрт ажлыг эхлүүлж байна. Энэ долоо хоногт “Хүний хөгжлийн бодлого” бүлэгт тусгагдсан амлалтуудад дүгнэлт хийж, ард иргэдтэй хамтарч шаардлага тавьж, ажиллана
- УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гарагийн /2022.10.31/ хуралдаанаар дараах асуудлаар мэдээлэл сонслоо.
Үүнд,
-Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн талаар
- МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат болон албаны хүмүүс мэдээлэл өглөө. Аудитын ерөнхий газраас дүгнэлт хүргүүлж байгаа ч удаа дараа алдаагаа засахгүй байгаа тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тодрууллаа. Засгийн газар төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг болж байгааг нуун далдалж, Ирээдүйн өв сангийн мөнгийг үүнд оруулж тооцоолж байна. Бодит алдагдлын хэмжээнээс гурав дахин их байгаа талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тодруулж Үндэсний Аудитын газар нь Засгийн газрын харьяа бус байгууллага ч үндсэн дүгнэлтүүд хэт бөөрөнхий Засгийн газрын үйл ажиллагааг зөвтгөсөн тайлбар бүхий дүгнэлт гаргаж буйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа гишүүд илэрхийллээ.
Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр байгааг эрх баригчид, ард түмэн, УИХ-ын гишүүдээс асууя гэлээ. Зөвхөн 2020 оноос хойш 50 хувьдаа орж байгаа болохоос биш 2016 оноос тооцвол Засгийн газар долоон жил шахам хугацаанд ажилласан байна.
1.Хүний хөгжлийн бодлого
2.Эдийн засгийн бодлого
3.Засаглалын бодлого
4.Ногоон хөгжлийн бодлого
5.Нийслэлийн хөгжлийн бодлого гэсэн амлалт бүхий 5 зорилтын биелэлтийг асуухаар "Амлалт ажлын зөрүү" хөтөлбөрт ажлыг санаачиллаа.
Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө Монголбанкны мөнгөний бодлогын заалтад зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувь болгоно гэсэн. Гэтэл өнөөдөр зээлийн хүү өндөр, зээл олдохгүй байгаа. Мөн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн. Тухайн үед ядуурал 28 хувьтай байсан бол үүнийг хоёр дахин бууруулахаар 10 гаруй хувьтай болсон байх ёстой. Гэтэл одоо 42 хувь болсон. Эсрэгээрээ дахин нэмэгдсэн тоо баримт олон байгааг Бүлгийн дарга онцоллоо. Харин МАН өнөөдөр сонгуулийнхаа амлалтыг биелүүлэхийн төлөө огт ажиллахгүй байна. Өрийг багасгана гэж амлалт өгч олонх болсон ч багасгах тал дээр бус нэмэгдүүлэхээр улсын төсвийг батлах гэж байна. Иргэд, аж ахуйн нэгжийн төлөх өр улам нэмэгдэнэ. Жилдээ 150 мянган тонн мах экспортолно гэж амласан ч өнөөдрийн байдлаар 1000 тонн мах л экспортолж байна. Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолборыг мөн л ашиглалтад оруулж чадсангүй. Амлалт бүрийг ард түмэнтэйгээ хамтарч асууна гэж УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээллээ.
0 Сэтгэгдэл