Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Нямбаатар: Дотоодын хөрөнгө оруулагчдаа манай аваргууд хэрхэн дээрэмдсэн бэ гэдэг жагсаалтыг зарлана

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай холбоотой хэргүүдийн шийдвэрлэлт хэрхэн явагдаж байгаа талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ажлын хэсгээс гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой хаагдсан болон хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээлгэхээр прокурорын байгууллагад хандана. Үүний дараа дотоодын хөрөнгө оруулагчдаа манай аваргууд хэрхэн дээрэмдсэн бэ гэдэг жагсаалтыг хэвлэл, мэдээллийн байгууллагынхныг цуглуулж хэлнэ.

Над руу нэр, дугааргүй утаснаас ярьсан, заналхийлсэн, дарамталсан асуудлууд байгаа. Энэ талаар би янз бүрийн юм яриад яахав. Олон нийтийн хяналт дор эдгээр хэргүүд хурдан шуурхай шийдэгдэх байх гэж бодож байна" гэв.

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд зориуд хуурамч дүгнэлт гаргасны улмаас гадаадын хөрөнгө оруулалттай Б гэдэг компанид 8.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг шийдэгдэхгүй байгааг тэрбээр дурдлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан