Тэрбээр "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан. Тус газраас салбарын хяналт шалгалтыг авч явах зорилгоор 800 орчим байцаагч салбар салбарын яам дээр очиж ажиллана. Улмаар ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагийг байгуулж байна. Энэ агентлаг нь яам болон төрийн бусад бүтцэд хяналт тавих үүрэг гүйцэтгэнэ. Засгийн газрын тухай хуулиар ЗГХЭГ нь салбар хоорондын уялдаа холбоог хангуулах, нэгтгэх үүрэгтэй. Тухайн салбарт хэрэгжиж байгаа төрийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт мониторинг хийх чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагийг байгуулж байна. Төрөөс явуулж байгаа үйл ажиллагааны гүйцэтгэлд энэ агентлаг хяналт тавина. Тухайлбал, жил бүр төрийн албан хаагчдын чадвар мэдлэг, ёс суртахуун зэрэг зүйлүүд дээр хяналт тавьж, аттестатчлал явуулна" гэлээ.