Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Түр хорооны төсвийг батлахгүй бол ард түмнээс хандив гуйна”

 

Өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо хуралдаж, Б.Энхбаяр гишүүнийг тус түр хорооны даргаар томилсон. Тэгвэл уг хянан шалгах хороонд төсөв тавиагүйд Б.Энхбаяр гишүүн бухимдаж, Сангийн сайдыг “зэмлэв”. Тэрбээр өчигдөр байнгын хорооны хуралдаанд “Бид давхар дээл нөмөрсөн. Энэ нь УИХ болон Засгийн газар нэг байгууллага боллоо гэсэн үг биш шүү. УИХ-ын зарим гишүүн сайдын ажлыг давхар хийж буй болохоос биш нэг институци, нөгөө институцтэй нэг хөнжилд орж, “завхайрч” буй асуудал биш. Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл бие даасан байх ёстой. УИХ ард түмнээс мандат авсан байгууллага. Тэр тусмаа ард түмний нэрийн өмнөөс Засгийн газар төсвийг зөв зохистой зарцуулж байна уу гэдэгт хяналт тавих нь УИХ-ын хууль батлах ажлын нөгөө тал нь. Энэ 50 хувийн ажлаа, Засгийн газрын буюу шалгах гэж буй сайд нараас мөнгийг нь аваад шийд гэж юу яриад байгаа юм. Хөгжлийн банкны түр хороо олон сайдыг шалгана.

Хамгийн түрүүнд Сангийн сайдыг шалгана. Сангийн сайдаас өөрөөс нь мөнгө гуйж, царай алдаж шалгах юм уу. Юу яриад байгаа юм. Түр хорооны төсвийг баталж өгөхгүй бол “та нар ичихгүй бол би ичихгүй”. Би ард түмнээс хяналт шалгалтыг зохион байгуулахад хандив гуйна.

Хандивын дансаа УИХ-д байлгана. Хувьдаа мөнгө авахгүй. Ард түмний мөнгийг шамшигдуулсан хүмүүсийг шалгах гэж байна. Тиймээс Засгийн газар, сайд нараас хараат бус байх ёстой. Гэтэл давхар дээл өмссөндөө “эрдээд” УИХ, Монголын ард түмний хяналтаас гарсан аяглал үзүүлж байна. Нүүрсний мафи ярьж байна. Бүгдийг нь улсын нууц гэж хав дарчхаад, УИХ-ын гишүүд, ард түмэн мэдэхгүй байна. Х.Нямбаатар сайд Төрийн болон албаны нууцын тухай хуулийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Шалгах гэхээр төсвийг нь батлахгүй байна. Хяналтын сонсголыг хийнэ. Сайд нарыг ард түмний өмнө бүгдийг нь гэрчээр байцаана” гэлээ.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан