Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социалдемократ намын даргатай уулзжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социалдемократ намын даргатай уулзжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социалдемократ намын дарга Л.Клингбайлтэй уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын улс төр, нийгмийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн хөгжил, ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Германы талтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах нь чухал болохыг тэмдэглэлээ.

facebook sharing button Share

twitter sharing button Tweet

linkedin sharing button Share

messenger sharing button Share

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан