Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААР ЮУГ МЭДВЭЛ ЗОХИХ ВЭ?  (Human Papilloma Virus)

Хүний папиллома (хөхөнцөр) вирусийн халдвар гэж юу вэ?

Хүний папиллома вирус (ХПВ) нь арьс арьсаар дамжин халдварладаг вирусийн халдвар юм. ХПВ-ын 100 гаруй  хэлбэр байдаг ба 40 гаруй хэв шинж нь бэлгийн замаар дамждаг бөгөөд бэлэг эрхтэн, ам, залгиур хоолойд нөлөөлдөг

Бэлгийн замаар дамжих ХПВ-ын халдварын зарим тохиолдолд арьсан дээр бэлгийн үү хэлбэрээр, умайн хүзүү болон шулуун гэдэс, залгиур хоолойд хорт хавдар үүсгэх шалтгаан болдог.

Хүний папиллома (хөхөнцөр) вирусийн шалтгаан:

Ихэнх хүмүүс бэлгийн замаар дамжих ХПВ-ын халдварыг үтрээ, шулуун гэдсээр, аман секс зэрэг шууд бэлгийн хавьтлаар авдаг. 

Ховор тохиолдолд ХПВ-тэй  төрөх замаар хүүхдэд дамжиж болох бөгөөд энэ тохиолдолд хүүхэд амьсгалын замын папилломатоз  буюу залгиур  хоолой, амьсгалын замын үү үүсэх шалтгаан болно.

Хүний папиллома (хөхөнцөр) вирусийн эмнэлзүйн шинж тэмдэг:

Ихэнх тохиолдолд ХПВ-ын халдвар илэрхий өвөрмөц шинж тэмдэггүй байдаг.

ХПВ-ын халдварын 90 хувь нь (10 хүн тутмын 9 нь) 1-2 жилийн биеийн дархлааны нөлөөгөөр өөрөө устдаг байна. Гэхдээ энэ хугацаанд вирус хүний биед байсаар байдаг учир  ХПВ тээгч болдог.

Дархлаа дарангуйлах эм, тамхи татах, ХДХВ –ын халдвар зэргүүд хавсарах нь вирус биед тогтвортой байх нөхцөл болдог.  

Арьсан дээр үү үүсгэдэг ХПВ-ын хэлбэр нь хорт хавдар үүсгэдэг хэлбэрээс ялгаатай байдаг .

ХПВ-ээс үүдэлтэй хорт хавдар нь ихэвчлэн хавдрын идэвхтэй үе шатанд орох хүртлээ эмнэлзүйд шинж тэмдэггүй байдаг.

Тогтмол үзлэг, оношлогоо нь  ХПВ-тэй холбоотой асуудлыг эрт оношлоход тусална.

Эрэгтэйчүүд ба Хүний папиллома (хөхөнцөр) вирус:

ХПВ-ын халдвар авсан ихэнх эрэгтэйчүүдэд шинж тэмдэггүй байдаг ба зарим тохиолдолд бэлэг эрхтэн орчим үү гардаг.

Хэрэв таны бэлэг эрхтэн, анус орчим овгор үү төст зүйл гарсан бол эмчид хандаарай.

Зарим эрчүүдэд ХПВ-тэй холбоотой хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг.Үүнд шулуун гэдсээр бэлгийн хавьталд ордог, дархлаа султай хүмүүс хамаарна. 

Эмэгтэйчүүд ба Хүний папиллома (хөхөнцөр) вирус:

Эмэгтэйчүүдийн 80 хувь нь амьдралынхаа явцад дор хаяж нэг төрлийн ХПВ-ын халдвар авдаг гэсэн судалгаа байдаг. Эрэгтэйчүүдийн адил ХПВ-тэй эмэгтэйчүүдэд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Зарим эмэгтэйчүүд бэлэг эрхтэн, анусны эргэн тойронд үү гарах, умайн хүзүү гадна бэлэг эрхтэнд  өөрчлөлт илэрч болно. 

ХПВ-ын зарим хэлбэр нь умайн хүзүүний хорт хавдар, үтрээ, анус, залгиур хоолойн хавдар үүсгэдэг. 

Хэрхэн оношлох вэ?

  • Хүний хөхөнцөр вирус илрүүлэх PCR-ын шинжилгээ 

  • Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн  ПАП тест 

 

ХПВ-ын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйлс.

  • Олон бэлгийн хамтрагчтай байх

  • Хамгаалалтгүй үтрээ, аман болон шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох

  • Дархлаа суларсан

  • ХПВ-ын халдвартай бэлгийн хавьтагчтай байх

Хэрэв та өндөр эрсдэлтэй ХПВ-ын халдвар авсан бол дараах хүчин зүйлээс хамааран  халдвар идэвхжих магадлалтай бөгөөд хорт хавдар үүсгэж болзошгүй  юм.

  • Дархлаа суларсан

  • Заг хүйтэн, хламид, херпес зэрэг бусад бэлгийн замын халдварт өвчнүүдтэй

  • Архаг үрэвсэл

  • Олон төрөх  (умайн хүзүүний хорт хавдар)

  • Жирэмслэхээс хамгаалах бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх (умайн хүзүүний хорт хавдар)

  • Тамхи (ам, хоолойн хорт хавдар)

  • Шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох (шулуун гэдсээр хорт хавдар)

Хүний папиллома (хөхөнцөр) вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх:

ХПВ-ээс урьдчилан сэргийлэх хамгийн хялбар арга бол бэлгэвч хэрэглэх, аюулгүй бэлгийн харьцаанд орох юм.

ХПВ-ын гаралтай хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор Гардасил 9 вакциныг хийдэг. Вакцин нь хорт хавдар үүсгэх эрсдэл өндөртэй хэлбэр болон бэлгийн үү үүсгэдэг хэлбэрэрээсээс хамгаалж чаддаг.

ХПВ-ын эсрэг вакциныг 11- 12 насны охид, хөвгүүдэд зөвлөдөг. Хоёр тун зургаан сарын зайтай хийгддэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан