Уулзалтад Ардчилсан намыг төлөөлөн Архангай аймгийн Засаг дарга бөгөөд Ардчилсан намын дарга М.Батжаргал, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр нар оролцлоо.
ХБНГУ-ын Барут хотын хувьд их онцлогтой. Монгол Улсын Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой найрамдалт хамтын ажиллаагаа 2011 онд эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэр Мөрөн хотын Засаг дарга Б.Халтар болон ХБНГУ-ын Барут хотын захирагч Петр Илк нар хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааны албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ хугацаанд хоёр хотын хувьд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
-2011 он
Мөрөн хотын засаг дарга Бямбын Халтар, Барут хотын захирагч Петр Илк нар хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааны албан ёсны гэрээнд гарын үсэг зурав.
-2012-2013 он
Иргэний нийгэм худалдаа, соёлын салбарынхан болон хоёр хотын орон нутгийн иргэд, төлөөлөгчдийн харилцан айлчлал хийв.
-2014 он
Гал командын машиныг Барут/Марк хотын зүгээс хамтын ажиллагаатай Мөрөн хотын иргэдэд шилжүүлэн өгч мөн P.A.U.L-П.А.У.Л. усны үүргэвч- ус шүүгч аппаратыг Мөрөн хотын сургуулиудад суурилуулав.
-2015 он
Мөрөн хотын эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, Цэвэр/бохир усны төсөлд хамрагдах хүсэлтийн үзэл баримтлалыг боловсруулах бэлтгэл ажлыг хангав.
-2016 он
Тогтвортой хамтын ажиллагааны түншлэлийн хүрээн дэх <<БИДНИЙ УС>> төслийн санхүүжилтийг хийв.
Олон улсын анхдугаар Мөрөнгийн усны бага хурал, Бонн дахь Монголын анхны дугуй ширээний уулзалт тус тус зохион байгуулав.
Барут/Марк хотоос Мөрөн рүү түргэн тусламжийн гурван машиныг газраар авчран шилжүүлэн өгөв.
-2017 он
Тогтвортой орон нутгийн хамтын ажилгааг дэмжих <<БИДНИЙ БАЙШИН<< төслийн санхүүжилт
Мөрөн хотод <<БИДНИЙ БАЙШИН<< төслийн шавыг тавив,
Банн дахь Монголын хоёр дахь дугуй ширээний уулзалтыг зохион байгуулав,
-2018 он
>>БАЙШИН<<-төслийн мөрөн дэх барилгын талбай
Мөрөн дэх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй боловсролын салбарт хамтын ажиллагааг эхлүүлэв.
Барут/Марк хот дахь Өмнөд Бранденбург мужийн хог хаягдлыг боловсруулах нийгэмлэгтэй хамтран “ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭ” сэдвээр Мөрөн дэх түншүүдтэй семинар зохион байгуулав,
Шензфельд Барут/Марк хот дахь Монголын гурав дахь дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа,
Барут/Марк хот дахь МӨРӨНГИЙН ГУДАМЖ-ны нээлтийг хийв,
Хөвсгөл Клуб герман Холбоо Барут/Марк хотод байгуулагдлаа.
-2019 он
>>БИДНИЙ БАЙШИН<< -Сургалтын төвийн нээлт
Мөрөнгийн олон улсын усны хоёрдугаар бага хурлыг хийв,
Мөрөн хотод орон нутгийн хамтын ажиллагааны Герман-Монголын сан байгуулагдав,
-2020 он
Тавдугаар сард Мөрөн хотын иргэд Барут/Марк хотын иргэдэд зориулан 4000 хамгаалалтын маскыг илгээв,
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛТЭЙ МӨРӨН ХОТЫН ТӨЛӨӨ
ХАМТДАА-Мөрөн хотыг тогтвортой хөгжүүлэх сэдвээр 2 удаагийн семинар зохион байгуулагдсан нь (танхим, цахим хосолсон арга хэмжээнүүд) байв.
-2021 он
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭВ НЭГДЛИЙН БАГЦ
Тогтвортой хамтын ажиллагааны төслийн тусгай санхүүжилт
(1-р сараас 4-р сар хүртэл Мөрөн хотод)
ГАР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫН ЦЕХ
Улаанбаатар дахь ХБНГУ-ын ЭСЯ-ны бичил төслийг дэмжих сангаас санхүүжигдэж буй шинэ цех барих замаар сургалтын төвийг өргөтгөх төсөл,
Гурав дахь Мөрөнгийн олон улсын усны бага хурал (танхим, цахим хосолсон арга хэмжээ)
Мөрөн хотын ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент “2021-2023” онуудад хэрэгжих, Тогтвортой орон нутгийн хамтын ажиллагааны хүрээн дэх төслийн санхүүжилт,
-2016 он
>>БИДНИЙ УС<< ТӨСӨЛ
Хоёр Герман дахин нэгдсэний дараа Барут/Марк хот нь цэвэр, бохир усны хангамжийн системийг шинэчлэн зохион байгуулж, эрдэст ус савлах үйлдвэр мөн биомассын дулааны станцтай хослуулан, модны нөөцийг зохистой ашиглах орчин үеийн аж үйлдвэрийн бүсийг байгуулжээ.
Эдгээр туршлагаасаа бид хамтын ажиллагаатай, хоттойгоо хуваалцдаг Төслийн хүрээнд, устай ямагт зөв зохистой харьцах байдлыг нэн тэргүүнд тавигдах боловсролын үндсэн үүрэг хэмээн үздэг. Ундны усны хангамж, бохир усыг ариутган цэвэрлэх чиглэлээр мэдлэг, техник технологио солилцоход гол анхаарлаа хандуулав.
<<БИДНИЙ УС<< цаашдын боловсрол, сургалтын аяны хүрээнд Барут, Мөрөн хотууд нь усны нөөцийг зохистой ашиглах талаар мэдээлэл солилцсон.
-2016 он
МӨРӨН ХОТЫН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГАА
Мөрөн хотын хүн ам нь аймгийн нэгдсэн эмнэлэг болон 5 эмнэлгийн тусламж үйлчилгээний төвөөс эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой. Эм, эмнэлгийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг сайжруулах ажлыг түншлэлийн хүрээнд хийсэн хэдэн арга хэмжээний тусламжтайгаар дэмжсэн. Үүнд эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх мөн өнөөдрийг хүртэл хамтын ажиллагааны хамгийн гайхалтай арга хэмжээний нэг болох Барут/Марк хотоос Мөрөн хот руу түргэн тусламжийн гурван машиныг хуурай замаар хүргэн, шилжүүлэн өгсөн гэх мэт ажлуудыг хийв.
Цуваа 12 хоногийн дотор бараг 9000 км замыг туулжээ. Энэхүү аяныг хандиваар санхүүжүүлсэн бөгөөд жолооч нар нь сайн дурын үндсэн дээр амралтынхаа үеэр төсөлд хамрагджээ. Эдгээр түргэн тусламжийн машинууд нь Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт мөн Мөрөн хотод ашиглагдаж байгаа бөгөөд Мөрөн хотын хамтрагчдадаа эмнэлгийн машин, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар сургалтыг зохион байгуулжээ.
>>БИДНИЙ БАЙШИН<<
Мөрөн хотод нийт иргэдийн 80 орчим хувь нь уламжлалт аргаар барьсан энгийн модон байшинд амьдардаг. Монголын хөдөө орон нутагт чадварлаг гар хийцийн өндөр түвшний гүйцэтгэлтэй барилга бараг байдаггүй бөгөөд чадварлаг боловсон хүчний хомсдол түгээмэл байдаг.
ХБНГУ-ын Барут хотын Захирагч Петр Илктэй хийх уулзалтад Ардчилсан намыг төлөөлөн Архангай аймгийн Засаг дарга бөгөөд Ардчилсан намын Ардчилсан намын дарга М.Батжаргал, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр нартай уулзах үеэрээ цаашид хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн байна.