Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ч.Мөнхбаярын шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөж байна” гэв

 

Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид “Давахын нийт шүүгчид нэг л прокурорын татгалзахыг шийдэхгүй гэж улайрахын учир юу вэ” сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Тагнуулын байгууллагаас гадаадын тагнуултай хамтран ажилласан, эх орноосоо урвасан, 200 сая төгрөг авсан үйлдэл дээр нь баривчиллаа, гадаадын тагнуулыг эргүүлэн  татах хүсэлтийг гадаад хэргийн яамнаас гаргасан. Энэ хэргийг Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид зохиомол, худал, нотлох баримтгүй, захиалгатай хэмээн үзэж байгаа юм. Өмгөөлөгч Г.Баасан “Тагнуулын гэмт хэрэгт Р.Ж. Мананг холбогдуулан хэрэг нээсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа боловч огт шалгаагүй орхисон.

Гадаадын тагнуулчаа тогтоож, шалгаагүй атлаа монгол хүнийг тагнуултай хамтран ажилласан гэж яллах нь хуулиар боломжгүй. Ч.Мөнхбаярыг БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн гэж буруутгаж 10 жилийн ял оноогоод байгаа юм. БНХАУ-ын эрх ашгийг монгол хүн хамгаалах үүрэг хүлээж, тагнуул хийсэн нь тогтоогдвол ял оноох тухай хууль манай улсад байхгүй. Хавтаст хэрэгт Энэтхэгийн элчин сайдын яамны орчуулагч П.Дарханбаярын тагнуулд өгсөн мэдээлэл, түүний ярианд нийцүүлэн зохиосон, тохируулсан хуурамч баримт бүрдүүлсэн нь ил тод байна. учир нь прокурор Ц.Батбямба нь хэрэг бүртгэлийн шатнаас эхлэн баривчлах, үзлэг нэгжлэг хийх, яллагдагчаар татах, цагдан хорих бүх үйл ажиллагааг хууль бусар явуулсан нь хавтас хэрэгт авагдсан. Прокурор нь Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан нь нотлогдсон, төрийн нууцад хамаарах баримт  эд зүйл байгаа нь тогтоогдсон, нотлогдсон тул гэж олон зөвшөөрөл олгож байсан ч огт нотлогдож, тогтоогдоогүй нь ил болоод байна. Энэ сарын 16-нд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын 76 гишүүдэд Ч.Мөнхбаярыг зохиомол хэрэгт холбогдуулан дур зоргоороо авирласан үйлдлийн талаарх мэдээллийг төрийн ордны шуудангаар дамжуулж өмгөөлөгчдөөс оруулсан. Прокурор Ц.Батбямбын татгалзанг хүлээн авч шийдвэрлэхгүйгээр, шүүх хурал хууль ёсны дагуу явагдах боломжгүй. Сэтгүүлч Ч.Мөнхбаярын шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан