Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын анхны аварга Д.Намсрай

Монгол улсын шатрын анхны аварга хэмээх эрхэм алдарыг хүртсэн хүн бол Дамдины Намсрай юм. Тэрээр 1907 Дорнод аймгийн Булган сумын нутагт төрсөн бөгөөд 1943 онд Дорно дахиныг судлах институт төгсчээ. 1947-1948 онд зохиогдсон Монгол улсын шатрын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 13 шатарчин оролцсоноос 9,5 оноо аван түрүүлж шилжин явах мөнгөн цомоор шагнагджээ. Манай улсад төдийгүй Ази тивд анхны олон улсын тэмцээн 1956 онд Улаанбаатар хотноо зохиогдоход амжилттай оролцож мөн ондоо спортын мастер болжээ. Хөдөлмөр нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа түрүүлсэн ба Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 10 удаа оролцож 1 алт, хоёр хүрэл медаль хүртэхдээ 163 өрөг тоглосон юм.Д.Намсрай нь 40 гаруй жил шатрын хөлгийн ард сууж, залуу халаа болсон хойч үеийнхэндээ үнэтэй сургамжаа хайрласаар ирсэн билээ. Анхны аварга маань зөвхөн шатарчин төдийгүй төр нийгмийн зүтгэлтэн байсан юм. Эвлэлийн хороо, холбооны байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажиллаж 1940-1948 онд БНМАУ-ын Тээврийн сайдаар /хуучин нэрээр/ ажиллаж байв. Д.Намсрайн хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиудаар тус тус шагнажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан