1.БҮХ ЗҮЙЛ БАЙРАНДАА
Итгэнэ үү үгүй юу, өөрөө л мэд. Ажлын ширээн дээрх эмх замбараагүй байдал чинь долоо хоногийн ажлын цагаас нэлээд хэдэн цагийг хэмнэдэг юм шүү дээ. “Ширээн дээрх зүйлс чинь эмх цэгцтэй байх тусам төдий чинээ л эрэл сурал болдог гэнэ. Эмх цэгцтэй хүмүүс хэрэгтэй зүйлээ олох гэж даруй 36 хувиар илүү цаг зарцуулдаг юм. Харин эмх замбараагүй байдал чинь өөрийн гэсэн учир шалтгаантай. Цэгцлээд хураачихсан бичиг баримтыг эргүүлээд хэрэгтэй зүйлээ хайж байсанд орвол эмх замбараагүй зүйлээс шууд л авчихна шүү дээ” гэж эдийн засагч Дэвид Фридман “Бодит орчин” номдоо бичжээ.
2. ОЙ САНАМЖ
“Бичиг баримт болоод бүхий л файлаа компьютерийнхээ дэлгэцэн дээрээс хаах гэж бүү яар. Хэрэгтэй цагт нь нээгээд харахад бэлэн байлга” гэж Фридман хэлж байна. Сан-Диегогийн их сургуулийн Дэвид Кирш ч “Компьютерийн дэлгэцийг гадаад ой санамж болгон ашиглаж бай. Дэлгэцэн дээр байгаа файл гэдэг чинь шинэ санаа төрөхөөс ч илүү байдаг юм” гэж зөвөлж байна. Ер нь аливааг хурдан олох гэж л байгаа бол аль ч системийн хайлт ашиглахаа мартуузай.
3. 3D ДЭХ ЗАМБАРААГҮЙТЭЛ
Фридман ”Эмх замбараагүй байдал чинь заримдаа хэрэгтэй. Санаанд оромгүй эд зүйлс бие биеийнхээ дэргэд байхад та бас л санаанд оромгүй шийдэл гаргана. Ялангуяа гурван хэмжээст байвал илүү үр дүнтэй” гээд “тэмдэглэлийн цааснууд ширээн дээр, наадаг цаас хананд, зарим нь бүр ширээний чийдэн дээр гээд энэ гурван хэмжээст дунд тархи илүү их үр бүтээлтэй ажиллана” гэсэн байна. Өөрийн чинь замбараагүй орхисон зүйлсийг байнга янзалчихаад байдаг цэвэрлэгчдээ энэ бүхнийг ойлгуулах гээд нэг үз дээ.
4. СОНГОЛТ
Гэхдээ бас асуудал бий. Ажлынхаа байранд эмх журамгүй байдаг ажилтан ажил дээрээ бас л иймэрхүү дээ гэсэн ойлголт зарим удирдах ажилтанд бий. “Зохион байгуулалттай хүмүүс гэдэг бол дэглэмийн эсрэг эсэргүүцэл үзүүлнэ” гэсэн үг гэж сэтгэлзүйч Мэри Шерри хэлээд “Чамд хоёр сонголт байна. “Нийтийн тусын тулд өөртөө үр ашигтай тийм тогтолцоог сонгох, эсвэл бусдад сайнаар харагдах гэж байдлыг хүндрүүлэх” гэжээ.
5.БОЛГООМЖТОЙ
Оросын Хөдөлмөрийн яамны мэдээгээр 2010 онд энэ улсад үйлдвэрлэлийн явцад золгүй тохиолдлоор 3244 хүн амиа алдсан байдаг. Ажлын байрандаа хариуцлагагүй байх нь үүний нэг шалтгаан. Албан өрөөнд ажиллах нь уурхайд ажиллахаас хүнд гэж хэлэх гэсэн юм биш. Гэхдээ л тамхины ишээр дүүрчихсэн үнсний саваа бичиг цаасан дээрээ тавьчихсан байвал юу болох билээ. Ер нь л ажлын байрандаа эмх цэгцгүй ч гэсэн ямагт болгоомжтой байх хэрэгтэй шүү дээ.