Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Ерөнхий сайд Эгийн голын УЦС-ыг В.Путины төвшинд ярина

 

Орос Монголын харилцаа багаар бодоход 800 гаруй жилийн түүхтэй. Нэгэн цагт монголчууд Оросын ах явсан бол ХХ зуунд оросууд монголчуудын ах болж зааж чиглүүлж явсан. Харин өнөөдрийн хувьд итгэлт сайн хөршүүд, улс төрийн гадаад харилцааны хувьд стратегийн түвшний харилцаатай хамтрагчид. Гэхдээ эдийн засгийн хувьд “хүйтэн дайн”-ы гэмээр сул харилцаатай. Учир нь Кремлийн үе үеийн удирдагчид гадаад харилцаанд эдийн засгийг бус геополитикийн хандлагыг голчилж ирсэн. Орос улс эрчим хүчний их гүрний хувьд хөрш зэргэлдээх улс төдийгүй бүс нутагтаа эрчим хүчний хараат байлгах уламжлалт бодлого явуулдаг. Өнөөдөр болж буй Орос-Украйны дайны үндсэн шалтгаан ч Оросын эрчим хүчний ашиг сонирхолоос үүдэлтэй. ​Оросууд Монголд эрчим хүч болон дэд бүтцийн хувьд өндөр ашиг сонирхолтой бас үндсэн хөрөнгөтэй. Манай цахилгаан станцууд болон төмөр замын технологи, хөрөнгө оруулалт бүхэлдээ оросуудаас шууд хамаардаг. Хэдэн жилийн өмнө америкууд Монголын төмөр замд шинэчлэл хийж хөрөнгө оруулъя гэхэд Якунин “үнэгүй юм хулганын хавханд л бий” хэмээн зогсоож байсан нь үүний гэрч юм. Гэсэн мөртлөө өөрсдөө хөрөнгө нэмж оруулдаггүй, технологийэ шинэчлэл хийдэггүйгээс эдгээр салбарууд дампуурах, хөлдөх аюул бодитоор үүссэн зовлонтой.

Товчхондоо, янцаглахыг нь оросууд янцаглаж, үүрэхийг нь монголчууд үүрсээр ирлээ. Дорнын эдийн засгийн уулзалтанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор өнөөдөр мордох гэж байна.

Гадаад харилцааны сайдын мэдээлснээр томоохон төсөл болох Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын асуудал, эрчим хүч нийлүүүлэлт, шатахууны тогтвортой хангамж, үнийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, хэлэлцэх аж. Эгийн голын усан цахилгаан станцыг барих асуудал дээр оросууд хүлээн зөвшөөрөхгүй элдэв шалтаг тооцсоор арав гаруй жилийг үдэж байгааг монголчууд сайн мэднэ. Байгаль нуурын эко сав газар, ан амьтанд сөргөөр нөлөөлнө гэсэн гол тайлбарыг тавьдаг. Мөн манай иргэний нийгмийн нэр барьсан хувь хүмүүс, төрийн бус байгууллагуудаар дамжуулан энэ бодлогоо дэмжүүлдэг. Үнэн хэрэг дээрээ Эгийн гол дээр усан цахилгаан станц барих анхны саналыг ЗХУ-ын үед оросууд өөрсдөө санаачилж, байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй гэсэн тооцоолол гаргасан байдаг. Одоо болохгүй гээд шалтгаан нь Байгаль нуурын Галуутай нуурын УЦС-аас монголчууд өндөр үнээр цахилгаан худалдан авдагт байгаа юм. Өөрөөр хэлбэл, оросын төрийн бодлого гэхээсээ Галуут нуурыг эзэмшдэг оросын олигархын монголчуудад худалддаг орлого багасчих гээд л байгаа юм. ​Тэгэхээр энэ уулзалтаар ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгч Ю.Путинтай уулзахдаа нэг олигархын ашиг сонирхолоос илүүтэй хоёр орны харилцаа чухал гэдгийг олйгуулахаар өнөөдөр мордож байна гэж харж болно.

Ерөнхий сайд өмнө нь гадаад хэрэгийн сайд С.Лавров ирэхэд Эгийн голын усан цахидгаан станц дээр хамтрах бодитой саналыг хэлж байсан. Энэ бүхний дараа ерөнхий сайд, ерөнхийлөгчийн түвшинд ярьж хэлэлцээд байхад ч оросууд Эгийн голын УЦС-ыг бариулахгүй, хамтрахгүй байвал оросын их гүрний дээрэнгүй бодлого монголд ч үргэлжилсээр,В.Путин биднийг үл тоож харсаар байна гэдэг нотолгоо болно. Оросын олигарх ялах уу Монгол Оросын уламжлалт харилцаа ялах уу гэдэгийг ерөнхий сайдын айлчлал харуулахнээ. ​Хямд шатахуун, богд хаан төмөр зам бас бус яриа Дэлхийн хоёрдугаар дайны эхний жилүүдэд ЗХУ-д монгголоос өөр холбоотон бараг байхгүй байлаа. Монголчууд үндэсний бүх нөөц, хүчээ шавхаэ тусалсан төдийгүй Японы арми зөвлөлтийн алс дорнод уруу түрэмгийлж орохоос том хаалт болж тусалсан юм. Өнөөдөр ч гэсэн Орос-Украйны дайны нөхцөлд оросод нээлттэй ганц ардчилсан улс байна. Монголчууд гуравдагч хөршийн бодлогоо эрсдэлд оруулан байж энэ харилцааг хадгалж байхад охросуудын зүгээс бидэнд шаатай хандсан бодитой ажил, хөрөнгө оруулалт байнау у хэмээн бид асуух цаг нэгэнт болсон. Оросыг дэмжигчидп шатахуунаа хямд өгч буй хэмээн ярьдаг боловч харин ч валютын нббцгүй болсон оросод бид өндөр үнээр валютаар ашигтай худалдаа хийж байгаа.

Оросууд бидэнд одоо бодитой хүлээн зөвшөөрөх цаг болсон. Монголд олон жил элчингээр сууж буй Азизов ч Моёквад суугаа Путинийг үнэ мэдээлэлээр хангаж чадаж байгаа юу. ​Оросын монголын ах дүүгийн найраамдалт харилцааны бодит хэмжүүр, нотолгоо нь эдийн засгийн хматын ажиллагаагаар тодорхолйогдхи ёстой. Түүнээс улс төрийн хуурай үгс, харилцан айлчлалын индэрийн тунхаглалаас илүү. Бид өгөхөө өгч байгаа. Одоо харин оросуудын лээж. Ядахж тэд шинэ сэргэлтийн бодлогоор бүтээж буй Бошд хан төмөр замын холболтыг бизнесийн хамтрагчын хувьд дэмжих цаг болсон. Ерөнхийлөгч ч дундуур нь орж гай болж болохгүй. Монгол оросын худалдаа, эдийн засагийн харилцаа хаарилцан ашигтай болох цаг болсон. Оросууд хүйтэн дайны гэмээр гаалийн өндөр татвараа тэглэх цаг болсон. Энэ нь хорионд суугаа тэдэнд ч ашигтай юм.

2 Сэтгэгдэл
үнэн бодитой дүгнэлт хийжээ, Оросууд Сайн Хөршийн харилцаагаа анхаарах цаг болжээ,
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан