Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

#НЭГНЭЭ_УГТАН_АЛХАЦГААЯ найр тавих нь эвийн эхлэл

Журмын олон нөхөд өө, Ардчилагчид аа

Сүүлийн хоёр жилийн туршид намын эв нэгдлийг хангах, итгэлцэл ойлголцолыг бэхжүүлэхийн төлөө явж буй хүний хувьд Та бүхэнд хандан энэхүү уриалгыг хүргүүлж байна. Энэ хугацаанд эвлэрүүлэх гэж хичээсэн, оролдсоныхоо төлөө сайн, муу үг их сонслоо. Хардалт сэрдэлтэд ч их өртлөө.

Тэр болгоныг ардаа орхин, намын эв нэгдлийн төлөөх хүчин чармайлтаа нийт нэгэн сэтгэлээр дуусгаж, хагарал, маргаанд яг одоо цэг тавих хэрэгтэй байна. Нэгнээ буруутган муйхарлан, зөрүүдлэх биш харилцан буулт хийж, байр сууриа ойртуулснаар эхэлдэг. Үүнтэй маргах хүн байхгүй биз ээ.

Хэрэв талууд эвлэрэхэд шаардлагатай ямарваа санал, санаачилга гаргах, холбоос, гүүр хэрэгтэй бол би, бид үүнд бэлэн байна. “Нээлттэй ардчилал” клубын залуус “Их зөвшилцөл”-ийг хэрэгжүүлэхийг уриалсаар байна. Бидэнд хоёрдогч, гуравдагч зам гэж байхгүй. Эвлэлдэн нэгдэж, ардчиллыг хамгаалах ганц л зам бий. Үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн шаардлага биднээс эв нэгдэл, үсрэнгүй хөгжлийн төлөөх далайцтай бодлого, хариуцлагыг нэхэж байна.

Өнгөрсөн хугацаанд 2 хуваагдаж ардчиллын лидерүүдрүүгээ шороо цацалцаж, өөр хоорондоо захиалгат хар пи-ар явуулснаа улс төр хийлээ гэж ойлговол том эндүүрэл. Бүтэн нэртэй ч хүн үлдсэнгүй.

Улсын хөгжлийн төлөө л улс төр оршдог. Үндэсний эрх ашгийн төлөө л улс төрждөг байх ёстой. Улс төр дэх бурууг хатуу шүүмжилж анхааруулах, бүр тэмцэх ёстой. Зөвийг дэмжиж, уухайлан түгээх ёстой.

Бид цаг үеийнхээ дуудлага, шаардлагад нийцэж эс чадваас улс төрийн тавцангаас арчигдан, монголын ардчилал алсран одоход ойрхон байгааг намын гишүүн, дэмжигч бүр ухамсарлан эвийг эрхэмлэн, нэгдлийг бүтээхийг би уриалж байна. Бас шаардаж байна.

Амьдран буй цаг үе, гадаад нөхцөл байдал маань Монголчууд хоорондоо тэрсэлдэх, хагаралдан зөрчилдөх бус нэгдмэл улс гэдгээ ухамсарлан нэгэн зорилгын дор байхыг хэзээ хэзээнээс илүү шаардаж байна.

Учир иймд журмын олон нөхөд өө, эвийн төлөө нэгнээ угтан алхацгаая. Эв саналаа нэггэвээс хүрэхгүй газар, чадахгүй зүйл үгүй болох биз ээ.

С.Одонтуяа

УИХ-ын дэд дарга,

Ардчилсан намын гишүүн

2 Сэтгэгдэл
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан