Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэргэжлийн сүмод Монголоос гурав дахь их аварга төрлөө

Башёгийн эхний өдрөөс эхлэн 100 хувийн амжилтаар тэргүүлж буй Харумафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийн сэкиваки Гоэйдотой учраа тааран барилдаж цүкитаоши мэхээр давснаар 12 даваатай болсон юм. Түүний хувьд өнөөдрийн барилдаан туйлаас чухал байлаа. Чухамдаа дахин нэг даваа авбал ёкозүно цолны болзол хангах юм. Учир нь долдугаар сарын нагоя башё өндөрлөсний дараа хуралдсан Ёкозүнагийн зөвлөлийн хурлаар озэки Харумафүжигийн нагоя башёд үзүүлсэн амжилтыг үнэлж, аки башёд түрүүлэхгүй ч түрүүлэх хэмжээнд өрсөлдөөнтэй барилдаж, 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозүна цол хүртээхээр шийдвэрлэсэн юм. Ингээд өнөөдөр озэки Кисэносатотой учраа тааран барилдаж ялснаар 13 дахь даваагаа авч Монгол улсаас  Японы үндэсний бөх  Сумогийн 3 дахь их аварга төрөх боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан