"Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн эмчилгээний зардалд найман сая төгрөг зарцуулж байна гэж анх мэдээлж байсан. Одоо хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ?" гэх сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Коронавируст халдвартай өвчтөнийг эмчлэх эмчилгээний тариф Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/-ийн 01 дүгээр тушаалаар батлагдсан.
Халдвар авсан өвчтөнийг бид эмнэл зүйн хөнгөн, хүндэвтэр, хүнд, нэн хүнд гэх дөрвөн зэргээр авч үздэг.
Тэгвэл хөнгөн хэлбэрийн өвчтөнийг эмнэлэгт эмчлэхгүй бөгөөд өрхийн эмчийн хяналт дор эмчилнэ гэдгийг мэдээлсэн. Бусад тохиолдол дээр гарах шаардлагатай зардлыг ЭМДҮЗ-ийн 01 дүгээр тушаалаар баталсан бөгөөд нэн хүнд буюу эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэний зардал хамгийн дээд тал нь дөрвөн сая гаруй төгрөг гарсан байгаа" гэсэн юм.