Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
“Засвартай цэцэрлэгт хуваарилагдвал засвар дуустал хүлээнэ”

 

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг "E-Mongolia"-аар дамжуулан хийсэн. Цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийн хариуг иргэдэд наймдугаар сарын 25, 26-нд мессежээр өгч байгаа билээ. Зарим эцэг, эхийн зүгээс бүртгэлийн хариу ирэхгүй байна, цэцэрлэгт хуваарилагдаагүй байх вий гэсэн айдастай байгаа юм.

Уг асуудлын талаар Нийслэлийн Боловсролын газрын холбогдох ажилтнаас тодрууллаа. Тэрбээр “Эцэг, эхчүүд хүсэлтээ зөв явуулсан л бол заавал мессежээр хариу илгээнэ. Хүсэлтээ илгээсэн бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэж ойлгож болно. Гэхдээ зарим асуудалтай хороодын цэцэрлэгүүд нь дүүрчихвэл дараагийн ээлжийн засвар хийгдэж байгаа цэцэрлэгийн байрууд бэлэн болтол хүлээнэ. Мөн засвар хийгдэж байгаа цэцэрлэгт хуваарилагдсан тохиолдолд засварын ажил дууссаны дараа хүүхдээ явуулж болно. Харин засваргүй есдүгээр сарын 1-нд орох цэцэрлэгт хуваарилагдсан бол ямар ч асуудалгүй.

Мессежээр хариу илгээхдээ наймдугаар сарын 25-нд хуучин, 26-нд шинэ хүүхдүүддээ бүртгэлийн хариуг нь өгч байгаа. Тиймээс хариу ирэхгүй байна гэж айх хэрэггүй. Манай ажилчид бүртгүүлсэн бүх элсэгчдийн хариуг эхнээс нь явуулж байгаа.

Харин мессежээр бүртгэлийн хариу ирсэн бол тухайн харьяалагдсан цэцэрлэг дээрээ очиж баталгаажуулалт хийж, гуравласан гэрээгээ байгуулна. Тиймээс хуваарилагдсан цэцэрлэгтэйгээ холбогдож эцэг, эхчүүд биеэр очин баталгаажуулж гэрээгээ хийнэ” гэлээ.

Боловсролын ерөнхий газрын урьдчилсан тооцоогоор 73 мянга орчим хүүхэд өнгөрсөн жилээс дэвшин суралцах судалгаатай байсан ч өнөөдрийн байдлаар 64 мянган хүүхэд нь хүсэлтээ илгээсэн байгаа юм.

Түүнчлэн цэцэрлэгийн насны 34486 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байсан асуудлыг шийдэж, энэ оны есдүгээр сарын 1 гэхэд 26643 хүүхэд, арванхоёрдугаар сарын 31 гэхэд 7755 хүүхэд буюу нийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байна. Байгууллагын цэцэрлэг дээр 1000 орчим хүүхэд хамруулах бөгөөд есдүгээр сарын 1 гэхэд 450 хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан