Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын генсек И.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

 

АН-ын генсек И.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Шүүгдэгч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр зарласан.

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон талаарх хүсэлт ирүүлжээ. Үүнийг тус шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг есдүгээр сарын 12-ны өдрийн 11:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулав.

Дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

Ташрамд мэдээлэхэд И.Мөнхжаргал нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаалтай. Түүнийг "МАН-ын нэр хүндэд халдсан" гэх гомдлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хуулийн байгууллагад гаргасан. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг шүүхэд шилжээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан