Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

​Д.Сумъяабазар: Усан паркийн асуудал хууль зөрчөөгүй, улстөржүүлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явцтай танилцсан билээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Усан паркийн асуудал хууль зөрчөөгүй” гэх мэдээлэл өглөө.

Тэрээр “2008 онд анх орон сууцны зориулалттайгаар гарсан. Тухайн үед хүчингүй болгоод шүүхээр усан паркийн зориулалттайгаар гаргасан. Гэвч дахин шүүхээр хүчингүй болгоод “орон сууц, усан парк, тусгай зориулалт” гурван зориулалтаар гарсан. Одоо баригдаж байгаа орон сууцны барилгын явц хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдаж байгаа. Энэ асуудлыг хүмүүс улстөржүүлээд байгаа” гэсэн юм.

Усан паркийн асуудалд дээр АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байгаа бөгөөд уг газар барилга барьж байгаа “Эм Энд Жи” компанийг шалгаж байгаа аж. Тус компани одоогоор 25 давхар бүхий дөрвөн орон сууцын суурийг босгож, иргэдээс урьдчилсан захиалгаа аваад эхэлсэн. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан