Мэргэжлийн сүмогийн аки башёгийн 12 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Башёгийн эхний өдрөөс эхлэн 100 хувийн амжилтаар тэргүүлж буй Харумафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийн сэкиваки Гоэйдотой учраа тааран барилдаж цүкитаоши мэхээр давснаар 12 даваатай боллоо. Түүний хувьд өнөөдөр дахин нэг даваа авбал ёкозүно цолны болзол хангах юм. Учир нь долдугаар сарын нагоя башё өндөрлөсний дараа хуралдсан Ёкозүнагийн зөвлөлийн хурлаар озэки Харумафүжигийн нагоя башёд үзүүлсэн амжилтыг үнэлж, аки башёд түрүүлэхгүй ч түрүүлэх хэмжээнд өрсөлдөөнтэй барилдаж, 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозүна цол хүртээхээр шийдвэрлэсэн юм. Түүний хувьд өнөөдөр озэки Кисэносатотой учраа тааран барилдана.
Ж.Цэцэг