Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур боомтод ажиллалаа. Энэ үеэрээ "Зургаан том зорилт дэвшүүлсний нэг нь Боомтын сэргэлт. Монгол Улсын хувьд далайд гарцгүй. Тиймээс бүх боомтоо авто замаар, Алтанбулаг-Замын-Үүдийг хурдны замаар холбох, 5-6 төмөр замын гарц гаргах шаардлагатай. Зүүн, баруун босоо тэнхлэгийн төмөр замын ажлууд хийгдэж байна.
Ерөнхий сайд хувьд ес дэх боомт дээрээ ажиллаж байна. Газар дээр нь ирж танилцаж байгаа нь давхар хоёр хөршдөө ач холбогдлоо илэрхийлж байгаа явдал гэж ойлгож болно. ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн ажил урагшилж байгаа. Энэ наймдугаар сарын сүүлээр Цагааннуурын боомтыг Өлгий хоттой авто замаар холбож дуусна. Цагааннуурын боомт бол ОХУ хиллэдэг гол боомтуудын нэг. Боомтуудаа авто замаар аль болох хурдан холбох тусам манай тээвэр ложистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Ингэснээр экспорт нэмэгдэж, эдийн засаг тэлнэ" гэлээ.