Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ГАН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА /06.17/

/WORLD DAY TO COMBAT DESERTIFICATION AND DROUGHT/

✅Өнөөдөр Сүхбаатарын талбайд ОЙ ба ЦӨЛ арга хэмжээг зохион байгуулж иргэдийн оролцоог хангах, тэдний үзэл бодлыг сонсох өдөрлөг болов. Уг арга хэмжээнд БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, НҮБ-ын ХХААБ-ын Суурин Төлөөлөгч Винод Ахужа нар оролцож үг хэллээ.

✅Г.ТҮВДЭНДОРЖ: - Цөлжилт, газрын доройтол, гангын нөлөөг бууруулах, түүнээс сэргийлэх асуудал нь дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн тулгамдсан томоохон сорилтуудын нэг болоод байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталж, “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн зорилтоо тодорхойлсон. Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн ерөнхий төлөвлөгөөг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна.

✅ВИНОД АЖУХА: - Газар, усны нөөцөд үүсэж буй гамшгаас үүдэлтэй дарамт нь экосистемийн бүтээмжийг бууруулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг доголдуулж, дэлхийн бүх бүс нутагт ядуурал, хоол тэжээлийн дутагдлыг нэмэгдүүлж байна. Бидний хэрэглэж буй Хүнсний 95 гаруй хувийг газар дээр тарьж, ургуулдаг бөгөөд хөрс, усны эрүүл мэндээс шууд хамааралтай.

✅Цөлжилт, газрын доройтлоос болж байгалийн тэнцвэрт байдал алдагдсан тухай, цөлжилтийг шийдсэнээр байгаль дэлхий хэрхэн сэргэж байгааг харьцуулсан зураглал бүхий видео, фото зураг байршуулж иргэдийн бодлыг сонсох юм. Уг арга хэмжээ 19 цаг хүртэл үргэлжилнэ.

✅Энэ өдөр эрдэм шинжилгээний хурал болон залуу эрдэмтдийн илтгэл, гарц шийдлийг сонсох хэлэлцүүлэг зохион байгуулсан бол, 21 аймгийн хүүхдүүдийн дунд 2 сарын турш зохион байгуулсан ЦӨЛЖИЛТ фото зургийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ Францын ЭСЯ 17:00 цагт болох гэж байна.

Food and Agriculture Organization of the United Nations (FAO) Эх байгальдаа Ээлтэй хандацгаая

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан