Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өсвөрийн шатарчид Дарханд өрсөлдөнө


МӨШКХ, “Дархан ус суваг” ХК хамтран өсвөрийн шатарчдын тэмцээнийг энэ  сарын 28-30-нд Дархан –Уул хотод  зохион байгуулах гэж байна. Тэмцээн 10, 14, 18 хүртэлх гэсэн гурван насны ангилалд швейцарь системээр долоон өрөг үргэлжлэх бөгөөд охид, хөвгүүд хамт тоглох юм. Насны ангилал бүрт алт, мөнгө, хүрэл медалийг 80 мянга, 50 мянга, 30 мянган төгрөг дагалдана. Түүнчлэн ангилал бүрт хамгийн сайн тоглосон Дархан-Уул аймгийн эрэгтэй, эмэгтэй өсвөрийн шатарчин тус бүрийг 30 мянган төгрөгөөр, гурван шатарчдыг “Дархан ус суваг” ХК-ны захирлын, МӨШКХ-ны, тэмцээний ерөнхий шүүгчийн нэрэмжит шагналаар шагнах аж. Тэмцээний үеэр багш дасгалжуулагч, эцэг эхчүүдийн дунд шатрын блиц буюу түргэн тоглолтын болон мини хөлбөмбөгийн тэмцээн болох гэнэ.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан