Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.ТҮВШИНБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ГЭМ БУРУУГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ГЭРЧИЙН МЭДҮҮЛГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өглөө 09:00 цагаас эхэлсэн Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал 14:00 цаг хүртэл түр завсарлаж, гэрчийн мэдүүлгээр үргэлжилж байна. Шүүгчид шүүх хуралдааныг нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн боловч гэрчийн мэдүүлэг авах гэж байгаа учраас шүүх хуралдааныг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулах боломжгүй боллоо.

Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

2.1.онц харгис хэрцгийгээр хүнийг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх

1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Прокурорын байгууллагаас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч шүүх хурлыг даргалагч өөрийн хүсэлтээр татгалзснаар тухайн хэргийг хэлэлцэх шүүх хурал хойшлогдоод байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан