Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
MEDТүгээ: Аялал, зугаалгад явахаасаа өмнө нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөж байна

 

 

MEDТүгээ: Аялал, зугаалгад явахаасаа өмнө нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөж байна

Вакцин тарьж эхэлснээс хойш Монгол Улсад, сошиал хуудаст өрнөсөн ташаа мэдээлэл, зөрүүтэй ойлголтууд, коронавирусийн эсрэг вакцинжуулалт үр дүнд хүрсэн үү, вакцин бидэнд үнэхээр хэрэгтэй юу зэрэг сэдвээр клиникийн доктор, профессоруудтай ярилцсан.

Энэ удаагийн дугаарт Ковид-19 халдвараас сэргийлэх вакцины үр дүнгийн талаар Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ажилтан Нарангоо, НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах зөвлөх Б.Цогтбаатар нартай ярилцлаа.

КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНЫГ БОГИНО ХУГАЦААНД ГАРГАН АВЧ, ДЭЭД АМЖИЛТ ТОГТООСОН

НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах зөвлөх Б.Цогтбаатар "Ковидын халдвар сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дэлхий нийтэд аюул тарилаа. Нийтдээ дэлхийд 540 гаруй сая хүн энэ халдвараар өвдөж, 6 сая гаруй хүн нас баржээ. Монгол Улсад сая гаруй хүн өвдөж, 2 сая гаруй хүн бурхан болсон аюултай халдвартай бид нүүр туллаа.

Анх халдвар дэгдэхэд дэлхий нийтээрээ оношлуур ч үгүй, бэлэн вакцин ч бидэнд байсангүй. Цаг хугацаатай уралдаж вакциныг гаргаж ирсэн. 2019 оны 12 сард вакцин гарган авах асуудал яригдаж эхлээд, 2020 оны 8-9 сараас үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, худалдн авалтын механизм дээр ирсэн. Аливаа вакциныг үйлдвэрлэж эхэлснээс хойш эцсийн хэрэглэгчид хүрэх хугацаа маш урт байдаг. Харин коронавирусийн вакцин хугацааны хувьд дээд амжилт тогтоосон. Энэ вакциныг хамгийн богино хугацаанд бүтээж, хэрэглэгчдэд хүргэсэн.

Учир нь шинжлэх ухаан хөгжсөн байна. Мөн өмнө нь дэгдэж байсан Сарс, Эбола зэрэг вируст халдварын "ачаар" био бэлдмэлийн үйлдвэрлэл өндөр түвшинд хүрчихсэн байлаа. Тийм учраас тэгээс биш 70-80 хувийн өндөрлөгөөс цааш үргэлжлүүлээд явсан учраас богино хугацаанд олон тооны вакциныг гарган авсан.

Манайд үндсэндээ дөрвөн төрлийн вакцин оруулж ирж хэрэглэжээ. Вакцин үр дүнтэй байсан. Бүгд чухал үүрэг гүйцэтгэсэн. Вакцинаар үүссэн дархлаа мөнхийн биш. Коронавирусийн вакцины хувьд хэсэг хугацаанд дархлаа үүсгээд, суларч байна. Үйлдвэрлэгчид ч 3-6 сарын дараа дархлаа суларна гэдгийг хэлж байна. Гэтэл бид энэ халдвараас насаараа хамгаалагдмаар байгаа. Тухайлбал, коронавирусээс хоёр жил хамгаалагдъя гэвэл дор хаяж дөрвөн тун вакцин тариулах хэрэгтэй. Бидэнд зөв тээвэрлэсэн, хадгалсан баталгаажсан вакцин байна. Тиймээс вакциндаа идэвхтэй хамрагдсаар байх нь зүйтэй" гэв.

ВАКЦИНЫ ТАЛААР ЗӨВ МЭДЭЭЛЭЛТЭЙ ЗАЛУУС БҮҮСТЭР ТУНД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА

Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ажилтан Г.Нарангоо "Манай байгууллага тавдугаар сарын 1-нээс  нийслэлийн 12 их, дээд сургуультай хамтраад бүүстэр тунд оюутнуудыг хамруулах үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж байна. Энэ хүрээнд зургаан сургуулийн 7000 орчим оюутнаас тодорхой хувийг бүүстэр тунд хамруулаад байгаа.

Нэг сургуульд гурван өдөр ажиллаж, вакцины талаарх бодит мэдээллийг хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж, дүүргийн эрүүл мэндийн төвийн вакцины багтай хамтран дархлаажуулалтыг явуулж байна.

Вакцины талаар үнэн, зөв мэдээлэлтэй залуус дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна. Халдвар дууссан, дахиж өвдөхгүй гэх ойлголттой явж байсан хүмүүст сургалт, таниулга хийгээд ирэхээр вакциндаа хамрагдах хувь нэмэгдэж байна" гэж ярилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан