2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Япон улсын хилээр орох зорчигчид Аялал жуулчлалын компаниар дамжуулан “Аяллын зорилгоор” богино хугацаагаар зорчих иргэдийг шинээр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх болсон.
Виз мэдүүлэхэд Япон улс дахь хүлээн авах байгууллага (Аялал жуулчлалын компани) нь “Хүлээж авсан тодорхойлолт”-ыг(受付済証)виз мэдүүлэгч хүн бүрийн нэр дээр Япон улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас авах шаардлагатай.
Жич: Тус ЭСЯ-наас “Хүлээж авсан тодорхойлолт”(受付済証)-ыг олгодоггүй болохыг анхаарна уу. “Хүлээж авсан тодорхойлолт”(受付済証)-гүй аялалын зорилгоор зорчих иргэдэд виз олгох боломжгүй болно.
Тус ЭСЯ “Аяллын зорилгоор” зорчих иргэд виз мэдүүлэхэд шаардлагатай материалаа бүрдүүлсний дараа Виз мэдүүлэх урьдчилсан захиалгаа өгнө үү (цаг товлох тусгай утасны дугаар: 976-11-330085). Виз мэдүүлэх цаг товлоогүй тохиолдолд визний мэдүүлгийг хүлээн авахгүй болно.
Өнөөг хүртэл хүлээн авч буй (1) бизнес болон ажлын зорилгоор 3 сараас доош богино хугацаагаар зорчих иргэд (бизнесийн зорилгоор зорчиж буй иргэд) болон (2) урт хугацаагаар зорчих иргэд (хувийн болон улсын зардлаар суралцагч оюутнууд, ур чадварын дадлагжигч) зэргийн тухайд өмнөхтэй адил байна.
Мөн тус ЭСЯ-наас 2020 оны 4-р сарын 2-ны өдрийг хүртэл олгогдсон виз (олон удаагийн нэвтрэх эрх бүхий виз г.м)-ийг хүчингүйд тооцсон хэвээр байгаа болно. Түүнчлэн дээрх журмын дагуу шинээр виз олгогдсон тохиолдолд, өмнө авсан виз хүчингүй болно. Өөрийн визний талаар ойлгомжгүй зүйл байгаа бол тус ЭСЯ-нд хандана уу.
I. Аялалын зорилгоор богино хугацаагаар зорчих иргэдийн виз
(1)Доорх холбоосоор нэвтэрч бүрдүүлэх материалаа харна уу.
https://www.mn.emb-japan.go.jp/.../shorttermtravelvisa...
(2)(1)-д заасан бичиг баримт дээр нэмж “Хүлээж авсан тодорхойлолт” (受付済証) шаардлагатай ба Японы хүлээн авагч байгууллага нь мэдүүлж авна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу
II. Анхаарах зүйл (Заавал уншиж танилцана уу)
・Бичиг баримтаа гүйцэд бүрдүүлсний дараа виз мэдүүлэх цагаа урьдчилан товлоно. Ингэхдээ 14:30 – 17:00 цагийн хооронд (11-330085) тусгай дугаарт холбогдож цагаа товлох шаардлагатай.
・Урьдчилан цаг товлоогүй тохиолдолд виз мэдүүлэх боломжгүй.
・Визний материал дутуу, хангалтгүй мөн алдаатай бөглөсөн тохиолдолд визний мэдүүлгийг хүлээн авахгүй.
・Зарим нэг нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлт материал шаардах, ярилцлага хийх тохиолдол бий бөгөөд үүнийг хангаагүй тохиолдолд визийг шийдвэрлэх боломжгүй.
・Татгалзсан хариу гарсан тохиолдолд шалтгааны талаар ЭСЯ тодорхой тайлбар хийхгүй.
・Япон Улсад нэвтрэхдээ Хилийн хяналт шалгалтын дэглэм болон Хорио цээрийн нэмэлт арга хэмжээг даган мөрдөх шаардлагатай.
・Нэн яаралтай болон хүмүүнлэгийн хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдлууд болон байнгын оршин суугч(元永住者)статуст оршин сууж байгаад хугацаандаа буцаж чадаагүй иргэдийн тухайд бусад бичиг баримт шаардлагатай тул утсаар холбогдож лавлана уу.
III. Холбоо барих утас
Японы Элчин сайдын яамны утас: (+976-11) 320777
Консулын хэлтсийн дотуур дугаар : 113, 118
Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь Даваа~Баасан 9:00~17:45
Үдийн цай 13:00~14:00
Консулын цагийн хуваарь Даваа~Баасан 9:00~17:45
Үдийн цай 13:00~14:00
Визний мэдүүлэг хүлээн авах цаг Даваа~Баасан 9:00~12:00 (урьдчилж цаг авах шаардлагатай)
Паспорт буцаан олгох цаг Даваа~Баасан 14:30~16:30
※Энэ цагт зөвхөн паспорт буцаан олгоно. Визний мэдүүлэг хүлээн авахгүй.
Жич: Элчин сайдын яамны хуваарьт амралтын өдрүүдэд ажиллахгүй.