Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ёслол зохион байгуулах талаар мэдээлж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг гарч, ажиллаж байна.
Энэ жил эл өдрийг тэмдэглэж эхэлсний 70 жилийн ой тохиож буй. Нийслэлээс үндэсний брендийн нэг болох “Мөнх тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг худалдан авч “Энх тунх-Мөнх” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулах хөтөлбөр боловсруулжээ.
Энэ хүрээнд хүүхэд, багачуудад баяр хүргэхээр төрийн болон ТББ, ААН, олон улсын байгууллагуудыг хамруулсан хүндэтгэлийн жагсаалыг 3000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах аж.
Баярын хөтөлбөрийг МҮОНРТ, UBS, Tv5 телевиз орон даяар шууд дамжуулна.
10:30-11:00 |
Баярын нэгдсэн жагсаал |
11:00-13:00 |
“Энх тунх-Мөнх” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлт |
13:00-16:00 |
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн урлагийн нэгдсэн тоглолт |
13:15-16:40 |
Төв тайзны 2-р хэсгийн “Мөрөөдлийн ертөнц” урлагийн тоглолт |
16:40-18:00 |
Төв тайзны 3-р хэсгийн “Аз жаргалтай хотын хүүхдүүд” урлагийн тоглолт |
Нийслэлийн Засаг даргын Тээврийн хэрэгслийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамжийн хүрээнд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлана. Үүнд:
- Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)
- Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд