Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Н.ТҮВШИНБАЯР ГЭМТЭЭГҮЙ БОЛ МАНАЙ ЖҮДОЧИЙГ ЯЛАХ БАЙСАН
-Юуны түрүүнд манай улсыг зорин ирсэн та бүхэнд баярлалаа. Дэлхийн цомын тэмцээн хэр зохион байгуулалт сайтай болсон гэж дүгнэж байна вэ?
-В.Х: Монголын жүдо бөхийн холбоонд тусгайлан баяр хүргэхийг хүсч байна. Өнгөрсөн олимпын наадмуудаас энэ жилийн Лондонгийн олимпод Монголын жүдочид их амжилт үзүүлсэн. Хоёр тамирчин финалдаж, хоёр нь шагналт байрт шалгарна гэдэг маш том амжилт. Мөн энэ удаагийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг маш сайн зохион байгууллаа. Ер нь, олимпын дараа тэмцээн зохион байгуулна гэдэг их хүнд. Наад зах нь, санхүүгийн бэрхшээл, тамирчид хэр олноор ирэх , тэднийг байрлуулах зочид буудал, хоол унд гээд асуудал их гардаг л даа. Энэ бүх зүйлийг сайн зохион байгуулж ажилласан гэж дүгнэж байгаа. Өөлөх юмгүй. Сэтгэл өндөр байна.
-В.В: Миний хувьд ч гэсэн санал нэг байна. Тэмцээн үнэхээр сайхан болсон. Мөн олимпоос медаль хүртэнэ гэдэг нь тухайн холбооны ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болж өгдөг. Монголын жүдочид Ази тивдээ хүчтэй өрсөлдөгчийн тоонд багтдаг байсан бол одоо дэлхийд хүчтэй өрсөлдөж эхэллээ. Энэ маш том амжилт юм. Мөн жүдо бөхийн спортыг улсынхаа нэрийн хуудас болтол нь хөгжүүлж чадсан Монголын жүдо бөхийн холбоонд тусгайлан баяр хүргэх нь зүйтэй болов уу.
-Лондонгийн олимпын наадамд хоёулаа шүүгчээр оролцсон гэсэн байх аа?
-В.Х: Олимпод оролцоно гэдэг тамирчдад тэр бүр олдоод байдаггүй ховорхон боломж. Шүүгчдийн хувьд ч тэр. Олон жилийн шүүгчийн хөдөлмөрөө энэ олимпын наадмаар үнэлүүлсэн үнэлэмж гэж ойлгож болно.
-В.В: Олимпын наадам нь тив, дэлхийн хамгийн том тэмцээн уралдаан гэдгийг хүн бүр мэднэ. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг тэмцээнд шүүгчээр ажилласан минь бас л аз завшаан.
-Лондонгийн олимпын наадмаар асуудалтай зүйл хэр олон гарсан юм бол. Жишээ нь шүүлт, сэргээшийн асуудал гээд л?
-В.Х: Ер нь, олимпын наадмын жүдо бөхийн төрөлд асуудалтай зүйл бага гардаг юм. Жүдо бөхийн тамирчдаас сэргээш илэрч байсан тохиолдол тун ховор. Учир нь, булчинг нь барьсан хортой зүйл болохоор тэр. Жүдо өөрөө техникийн спорт болохоор сэргээш хэрэггүй. Тиймээс жүдогийн тамирчдаас сэргээшийн тохиолдол тун бага илэрдэг гэсэн үг. Дан ганц техник гэлтгүй, маш оюунлаг спорт гэж ойлгож болно. Тиймдээ ч эцэг, эхчүүд хүүхдээ жүдогийн спортоор хичээллүүлэх сонирхолтой болсон. Дэвжээний шүүгчид, хянагчид шүүхээс илүүтэй шүүлтийн давхар хяналтын системд шилжсэн болохоор асуудал гардаггүй юм. Лондонгийн олимпод ч тэр энэ талын асуудал гараагүй. Мөн шүүгчээр ажиллана гэдэг өөрөө маш том хариуцлага. Олон улсын жүдо бөхийн холбооноос ч гэсэн хяналт тавьж ажилладаг. Олон улсын тэмцээн уралдааныг хэр сайн шүүсэн амжилт туршлагаас нь харж дараа дараагийн тэмцээнд шүүгчээр ажиллуулах эсэх нь шийдэгддэг. Тиймээс шүүгчид дор бүрнээ алдаа гаргахгүйн тулд хичээж ажилладаг юм.
-Ингэхэд хэчнээн шүүгч сонгогдон ажилласан юм бэ?
-25 шүүгч. Шүүгчдийг сонгон шалгаруулна гэдэг бага ангийн сурагчдад дүн тавьж байгаатай яг адил. Өөрийнх нь ур чадвар, тухайн тэмцээнд орсон, гарсан хэрхэн шүүсэн талаар дүн тавигдаад явж байдаг. Энэ бүх шалгуурт алдаа дутагдал гаргахгүй ажиллаж байж хамгийн том тэмцээн болох олимпын наадмын шүүгчээр сонгогдон ажилладаг юм.
-В.В: Хнидкатай санал нэг байна.
-Лондонгийн олимпын наадмаас өөр ямар, ямар тэмцээн уралдааныг шүүж байв даа. Туршлагаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-В.Х: Олон тэмцээн шүүж байсан л даа. Анх удаагаа л олимпын наадмын шүүгчээр ажиллаж үзлээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 гаруй удаа оролцсон. Европын аварга шалгаруулах тэмцээнийг 30 гаруй удаа шүүсэн. Олон улсын жүдо бөхийн холбооны календарчлалын дагуу хоёр долоо хоног тутамд тэмцээн болдог. Тэрхүү тэмцээнүүдийг нь шүүдэг. Тиймээс байнга л дадлага туршлага хуримтлуулж байдаг юм.
-В.В: Миний хувьд олон улсын томоохон тэмцээнийг шүүж эхлээд нэг их удаагүй байгаа. Анх удаагаа л олимпын наадмын шүүгчээр ажилласан. Шүүлт гэдэг бас л нэг талдаа маш том карьер. Үүнийг бий болгохын тулд бүхий л тэмцээн уралдааныг шүүх хэрэгтэй гэж боддог. Чанараас чанар руу дээшилж байж л дэлхийд үнэлэгдсэн шүүгч болж чадна. Тиймээс энэ дагуу тэмүүлээд, ажиллаад л явж байна. Тун удахгүй олон улсын томоохон тэмцээн уралдааныг алгасахгүй шүүсэн туршлагатай шүүгч болно оо. /Инээв/
-Манайд залуудаа тамирчин байсан хүмүүс шүүгчээр ажилладаг. Та хоёрын хувьд тамирчин байсан уу. Яаж яваад шүүгчийн мэргэжилд эргэлт буцалтгүй татагдчихав аа?
-В.Х: Ер нь, тамирчин байгаад спортоосоо хэзээ нэгэн цагт холдох үед олонхи нь спорттойгоо хамт үлдэхийг боддог. Нэг бол шүүгч, эсвэл дасгалжуулагч ч болдог юм уу. Миний хувьд ч гэсэн тамирчнаас дасгалжуулагч тэгээд шүүгчийн мэргэжилд шилжээд ажиллаж байгаа маань энэ. Дасгалжуулагчийн ажилд шилжихдээ хүүхдүүдтэй их ажилладаг байсан. Тэмцээн уралдаанд ч нэлээдгүй оролцоно.
Ингэж явсаар нэг өдөр шүүгчээр ажилласан юм. Боломжийн санагдсан болохоор шүүгчээр ажиллахаар шийдсэн хэрэг. Анх 2001 онд олон улсын шүүгчийн шалгалт өгч тэнцэж байлаа. Тэр цагаас хойш олон тэмцээнд шүүгчээр ажиллажээ. Гол зорилго маань олимпод шүүгчээр ажиллах байлаа. Тэр хүсэл минь энэ олимпын наадамд биеллээ олсонд баяртай явдаг.
-Олон улсын шүүгчдийн цалин хангамж хэр байдаг юм бол. Та хоёрын хувьд амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-В.Х: Та бүхэн гайхаж магадгүй л юм. Бидний хувьд Олон улсын жүдо бөхийн холбооноос цалин хөлс гэж авдаггүй. Өөрсдийнхөө сонирхлоор л энэхүү ажлаа хийдэг юм. Харин уралдаан тэмцээнд оролцоход онгоцны болон зочид буудлын зардал, хоол хүнс зэргийг тухайн тэмцээнийг зохион байгуулж буй газар нь үнэ төлбөргүй олгодог. Мөн тухайн газраас урамшуулал болгож хэдэн төгрөг өгдөг юм. Гэхдээ нэг их мөнгө биш л дээ. Энэ спортод дуртай, сонирхолтой тулдаа л одоо хэр нь явж байна.
-В.В: Тийм ээ. Бид жүдо бөхийн спортод хайртай тулдаа л энэ ажлыг хийдэг. Манай Хнидка үнэхээр шударга бүх үнэнийг хэллээ. Гэхдээ Олон улсын жүдо бөхийн холбоо шүүгчдээ яаж цалинжуулж, хангамж сайтай болгох талаар ярилцаж байгааг хэлэх хэрэгтэй байх.
-XX зууны үед чөлөөт бөхийг дэлхий нийтээр сонирхон үздэг байсан бол одоо жүдог дэлхий нийтээр сонирхож байна. Энэ нь юутай холбоотой вэ. Эсвэл Олон улсын жүдо бөхийн холбоо тийм сайн ажиллаад байна уу?
-В.Х: Холбоо сүүлийн үед нэлээдгүй өөрчлөлтүүдийг хийсэн. Ялангуяа барилдааны дүрэмтэй холбоотой асуудал байна. Гэхдээ энэ дүрмийг жүдог хөгжүүлэхэд, олон нийтэд таниулахад зориулж гаргасан гэж бодож байгаа. Энэ дүрэм өөрчлөгдсөнөөр жүдогийн хөгжилд томоохон ахиц гарсан. Хяналтын тоног төхөөрөмжийг ажиллуулж эхэлсэн. Маш дэвшилтэд арга учир хамгийн шударгаар ялагчийг тодруулж байна. Энэ бүхнийг шийдсэн нь жүдо бөхийн спортод нэгэн дэвшилт авчирсан.
-В.В: Жүдо бөхийн спортыг хөгжүүлэх нь холбооны үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Жишээлбэл, Монголын жүдо бөхийн холбоо гэхэд л сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Энэ нь холбооны зөв зохион байгуулалт, Ерөнхийлөгч Х.Баттулгатай салшгүй холбоотой. Үүнтэй адил Олон улсын жүдо бөхийн холбоо сүүлийн жилүүдэд маш сайн ажилласан. Дэлхий нийт жүдо бөхийг сонирхдог болсон байна. Энэ маш том амжилт. Мөн паралимпын төрөлд жүдо бөхийн спорт багтлаа. Бүх зүйлийг хамруулж чадсан томоохон спортын төрөл болсон нь харагдаж байна.
-Самбо бөхийг олимпод оруулна, оруулахгүй гээд л ярих юм. Энэ тал дээр та хоёрын байр суурийг сонсмоор байна?
-В.Х: Жүдо бөхийн спортоос их ялгаатай шүү дээ. Олимпод орох боломжгүй гэж бодож байна. Дорно дахины урлагаас таекваондо, жүдо, чөлөөт бөхийн спорт олимпын төрөлд багтсан. Тиймээс бөхийн спортыг дахин нэмж оруулна гэдэг хүндрэлтэй. Манай улсад гэхэд самбо бөхөөр хичээллэдэг хүн байдаггүй. Харин ОХУ-д маш сайн хөгжсөн байдаг. Монголд ч гэсэн самбо бөхөөр хичээллэдэг хүн байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна.
-В.В: Самбо бөхийн спорт маш сонирхолтой, өөрийн гэсэн өнгө аястай. Харин жүдотой харьцуулахад маш өөр замаар хөгжсөн спорт. Зөвхөн бие хамгаалах урлагийн хүрээнд бий болсон юм шүү дээ. Харин жүдо бол анхнаасаа л сэтгэлзүй, хүнд хүрэх байдлаасаа ч тэр өөр замаар хөгжиж ирсэн. Самбо бөхийг олимпод оруулахад бэрхшээлтэй, бараг л бүтэхгүй зүйл.
-Та хоёртой уулзсаных асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Энэ нь, мэдээж дэлхийн агуу жүдоч Н.Түвшинбаярын талаар юм л даа. Дэлхий нийт түүнээр бахархаж байна. Харин та хоёрын хувьд?
-В.Х: Үнэхээр агуу, мундаг жүдоч. Түүнийг дэлхий нийтээр хүндэлж байна. Хоёр олимпын наадамд жүдо бөхийн төрлөөр медаль хүртэнэ гэдэг агуу тамирчны шинж. Олимпоос ямар медаль хүртэх нь хамаагүй. Медаль л бол медаль байдаг юм. Түвшинбаярын хувьд төрөлхийн авьяастай мэдрэмжтэй тамирчин. Олимпын үеэр хөлөндөө бэртэл авсан.
Тэгээгүй бол алтан медаль хүртэх бүрэн боломжтой байсан. Дөрвөн жилийн хугацаанд эргээд хэвийн байдалдаа орж барилдана гэдэг хэцүү. Үнэхээр бахархаж байна. Магадгүй 2016 оны олимпын наадамд бэлтгэл сургуулилтаа сайн базаагаад орвол дахин медаль хүртэж чадахаар л бөх. Мөн Ням-Очир бас л шилдэг бяртай бөх. Энэ олимпын наадамд үнэхээр гайхалтай барилдаж хүрэл медаль хүртсэн. Ийм тэгш хөгжилтэй тамирчин дэлхийд маш ховор байдаг юм.
Түүний хувьд хэлэхэд монголчуудыг маш олон жил баярлуулж явах байх гэж бодож байна. Охидын хувьд ч үнэхээр сайн байсан. Тавдугаар байрт шалгарна гэдэг бас л сайн тамирчны шинж. Ингээд яриад байвал Лондонгийн олимпод хүч үзсэн Монголын бүх жүдочийг магтаад дуусахгүй байх. /Инээв/
-В.В: Түвшинбаяр бол яах аргагүй дэлхийн шилдэг жүдоч. Монголын жүдогийн бахархал. Тэрээр манай ОХУ-ын тамирчинтай алтан медалийн төлөө хүч үзсэн ч бэртэл гэмтлийн улмаас ялагдал хүлээсэн. Бэртээгүй байсан бол дахин аварга болох байлаа. Дараагийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэртлээ эдгээгээд дахин аварга болох өндөр чадвартай тамирчин гэж боддог. Ер нь, Монголын жүдочид бүгдээрээ үнэхээр шилдэг. Техникийн хувьд ч бахархмаар. Дэлхийн жүдо бөхийн хөгжилд үнэхээр том хөрөнгө оруулж байгаа шүү.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг та нарт үлдээе?
-В.Х: Юуны түрүүнд Монголын мянга мянган жүдо бөх сонирхогч, хичээллэж байгаа хүүхэд залууст Олон улсын жүдо бөхийн холбооны өмнөөс баяр хүргэх нь зүйтэй байх. Мөн Монголын жүдочдыг дэлхийд таниулж өгөх гол суурийг тавьж өгсөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад дахин баяр хүргэе. Энэ хүнийг Монголын жүдочдыг дэлхийд хүчтэй өрсөлдөгч болгох үндэс суурийг тавьсан гэж боддог. Цагаанбаатар, Ням-Очир шиг авьяастай бөх танай улсад олон бий. Эдгээр тамирчныг тордох л хэрэгтэй. Мөн албаны хүмүүстэй уулзаж байхад жүдо бөхийн спорт Монголд хэрхэн хөгжиж байгаа нь мэдрэгдэж байлаа. Танайх шинээр спортын яамтай болж байгаа нь цаг үеэ олсон алхам. Спорт, соёл, аялал жуулчлалын сайдтай нь ч уулзсан. Үнэхээр мэдлэгтэй, сайхан бүсгүй байна билээ. Тэр спортыг хэрхэн хөгжүүлэхээ сайн мэдэх байх. Итгэж байна.
-В.В: Жүдо бөхийг мэргэжлийн спорт болгохын тулд Олон улсын жүдо бөхийн холбоо маш сайн ажиллаж байгаа. Үүнд хамгийн ойр орноор танай улс нэрлэгдэж байгаа нь тун сайн хэрэг.
Энэ дашрамд, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат үе үеийн шилдэг жүдочдод дараа, дараагийн тэмцээнд уралдаанд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан “Дэлхийн цом”-ын тэмцээн хэдхэн хоногийн өмнө манай улсад болж өндөрлөсөн. 2016 оны Бразилийн олимпын наадмын хамгийн анхны оноо олгох тэмцээн байсан учир тив дэлхийн шилдгүүд олноор хуран чуулсан. Энэхүү тэмцээнд өнгөрсөн зуны 30 дугаар буюу Лондонгийн олимпын наадамд шүүгчээр ажилласан олимпын зэрэглэлийн шүүгчид болох Чехийн шүүгч Владимир Хидек, ОХУ-ын шүүгч Владемир Вострков нар ажилласан. Энэ удаагийн спортын ярилцлагын зочноор тэднийг урьж ярилцлаа.

Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл