Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор хүн унажээ
image

Мэдээ.МН

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор хүн унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр /2022-5-23/ гарсан байна. Тодруулбал, өнөөдөр 08:45 цагийн орчимд цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Нэгдүгээр төв эмнэлгийн байрны тавдугаар давхрын цонхноос хүн уначихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дээрх дуудлага, мэдээллийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 52 настай, эрэгтэй цонхоор унаж нас барсан нь тогтоогджээ. Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор тус хэлтсээс одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан