ОХУ-ын байгалийн хийн Газпром компани Финлянд руу нийлүүлэх экспортоо өнөөдөр /2022-5-20/ 04:00 цагт бүрэн зогсоосноо мэдэгдэв. Харин Финлянд улс ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт зогссон хэдий ч үйлчлүүлэгчдэд ямар ч саад учруулахгүй гэж хэмээн мэдээлж байна.
Финландын төрийн өмчит “Gasum” компани ОХУ-ын Газпром компанид төлбөрөө рублиэр төлөхөөс татгалзсанаар тус улс нийлүүлэлтээ зогсоосон байна. Гэхдээ Финлянд улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлт гаргана гэсэн мэдэгдлийн дараа ийнхүү зогсоожээ.
Финлянд улс байгалийн хийнхээ ихэнх хэсгийг Оросоос импортолдог ч тус улсын эрчим хүчний хэрэглээний аравны нэг хүрэхгүй хувийг байгалийн хийн эзэлдэг.
ОХУ Финлянд улс руу байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон нь барууны орнуудтай эрчим хүчний төлбөрийн маргааны асуудлыг улам хурцадсан явдал болж байна.
Эх сурвалж:
https://www.bbc.com/news/world-europe-61524933