Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд ирэх сараас цахилгааны төлбөрөө өөрсдөө төлж эхэлнэ
image

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК иргэд ирэх сараас эхлэн хэрэглэсэн цахилгааны төлбөрөө өөрсдөө хариуцан төлөх талаар мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд  “Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан.
Энэ тогтоолын хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2022 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах болсныг мэдээлж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан