-Архидалт, хүчирхийлэл
- Ажилгүйдэл, ядуурал
- Гүтгэлэг, доромжлол
- Гэр бүл салалт, садар самуун
-Хуулийн завхрал, ёс суртахууны уналт
-Нийгэм, сэтгэл зүйн дарамт, гутрал,
-Баян хоосны хэт ялгаа, үзэн ядалт
-Оюуны хоосрол, мухар сүсэг
-Түүхийн ой санамжийг арилгах, засварлах
-Үндэсний уламжлалаа үл тоох, харь орны соёлыг шохоорхох.............
Зиа, нөхөд өө: Жинхэнэ эрдэмтний жинтэй илтгэл гэдэг энэ дээ. Шинжлэх ухаанаар сэтгэж сурцгаая.
Үндсэн илтгэл №02. Нийгмийг соён гэгээрүүлэхэд үндэсний уламжлал-үнэт зүйлсийг харгалзах нь
Илтгэгч: ЖАДАМБЫН ЗААНХҮҮ. Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, Дотоод Хэргийн Их Сургуулиас оролцов.
.........Нийгмийн үзэл суртал, суртал нэвтрүүлэг, хэвлэл, телевиз радио зэрэг соён гэгээрлийн ажлын үр нөлөө багасч, нийгмийн сэтгэл зүй “Хаос” буюу эмх замбраагүй байдал хүрээгээ тэлэх болов. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, яриа, таниулга, илтгэл зэрэг нь ерөөс олон түмэнд зориулсан ямар нэг үзэл санаа агуулаагүй сэтгэхүйн бараа «мыслительный товар» болж хувирч байна. Ёс суртахууны шалгуур бүдгэрч байна.
Энэ нь санамсаргүй хийгдэв үү?, Эсвэл нийгмийн зүй тогтол уу?, Цаад, далд санаа байв уу?, Энэ хэнд ашигтай юм бэ? гэх мэт асуудал гарна. Бид “Нээлттэй нийгмийн болон олон ургальч үзэл, Либерализм онолыг бодит байдалд хэрэгжүүлж байна.
Бид үзэл суртал гэх үгээс цэрвэж байна. Гэтэл үнэн хэрэгтээ үзэл сурталгүй байна гэдэг өөрөө үзэл суртал. Үзэл сурталгүй гэдэг нэрийн дор “үзэл суртал” хэрэгжиж, үндэсний уламжлал, үнэт зүйлээс нь холдуулахад хүргэж байна. Жишээ нь:
Аллен Даллес /Америкийн Тагнуулын байгууллагыг олон жил толгойлсон, Ротшильдийн үнэнч /-ийн “Хүйтэн дайны төлөвлөгөө”-нд: Дайн ингээд дуусна. Бүгдээрээ тайвширч төвхнөөд явчихна. Харин бид тэр үед байгаа бүхнээ, бүх алт, бүх материаллаг хүчээ хүмүүсийг маанагтуулах, завхруулахад зарцуулах хэрэгтэй. Хүний тархи, хүмүүсийн ухамсар гэдэг амархан өөрчлөгдөх чадвартай эд, чухамхүү тэнд нь эмх замбараагүй байдлын үрийг тарьж, бид үнэт зүйлийг хуурамч зүйлээр сольж тэр хуурамч зүйлд хүмүүсийг хүчээр итгүүлэх ёстой.”
/Д.Түмэндэмбэрэл. Дэлхийн шинэ журам. УБ., 58 дахь тал/
Жишээ: 1991.3.12-ны өдрийн АНУ-ын Сенатаар батлагдсан Монголын ард түмэнд хандаж гаргасан Сенатын 21 дүгээр Тунхаг бичигт “Ардчилсан олон ургальч үзэл” /Democratic pluralism/-ийг хөгжүүлэн бэхжүүлэхэд тусламж үзүүлэх баталгаа гаргасан нь санамсаргүй хэрэг биш.
.......................- Бид өнөөгийн дэлхий дахины ямар сорилтод дасан зохицох шаардлага гарч байна вэ?
Нэг. Аж үйлдвэрийн хувьсгалын 4 дэх үе/Ниймэл оюун ухаан, робот техник, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн интернет, 3D хэвлэл, 5G үеийн холбоо мэдээлийн систем, их өгөгдлийн эрин үед амьдарч байна. /Өнөөдөр дэлхий дахинд 1 минутад
Инстаграм 216.000, Твиттер 2.0 сая, Мессейж 30 тэрбум, Имэйл 200 сая гарч байна
Хоёр. Дэлхийн томоохон гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн, улс орнууд аюулгүй байдлаа хангах /АНУ, ОХУ, БНХАУ/
Гурав. Дэлхийн экосистемийн доройтол /Дэлхийн дулаарал, бохирдол, цэвэр усны хосдол, цөлжилт, газар хөдлөл/
Дөрөв. Дэлхийн цар тахлын аюул /Хүний үхэл, өвчлөл/
Эдгээрт дасан зохицохоос өөр арга байхгүй. Зугатах бас боломжгүй. Эдгээрийн “Ашигтай үр”-ийг зөв хүлээн авах нь манай хөгжилд чухал үүрэгтэй. Буруу алхам хийвэл “сүйрэх” гэж хэлж болохоор нөхцөлд бид зохицох шаардлага гарч байна.
1.Монголын нийгмийн амьдралд мэдээлэл технологийн асар өргөн сорилттой тулгарлаа. Интернэтийн сүлжээнд холбогдсон төхөөрөмж буюу компьютер, ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдэж байна. “MMCG” компанийн судалгаагаар Монгол Улсын 15-60 насны хүн амын 99.6 хувь буюу 2.1 сая иргэн гар утас ашиглаж байна. 2017 оны байдлаар гар утас хэрэглэгчдийн 79 хувь нь буюу 1.7 сая хүн ухаалаг гар утас ашигладаг байна. Мэдээллийн энэ их давалгаанд хэрхэн өөрийн чиг баримжаагаа авах вэ? Үнэн, бодит мэдээлэл үү?, түүнд ямар нэг шалгуур байна уу? Үндэсний уламжлал- үнэт зүйлээ хэрхэн хадгалж үлдэх вэ?
...........А. Монголчуудын бий болгосон мэдлэг ухаан, түүх, соёл, шашин, зан заншил, ёс суртахууны мэдлэг ухааны язгуур нийлбэр цогцосыг Монгол хүний үнэт зүйл хэмээн үзэж байна. Энэ нь үндэсний уламжлал талаасаа дараах агуулгатай байна.
Сайн сайхны төлөө байх
Зөв сэтгэл, зөв үг, зөв үйлийг төлөвшүүлэх
Эв нэгдлийг эрхэмлэх
Үнэнч, шударга байх
Ёс заншлаа эрхэмлэх
Нэр төрөө хайрлах
Өөрийгөө таньж, хөгжүүлэн хүмүүжүүлэх
Ажилч хичээнгүй байх
Монгол хүний үнэт зүйл /үнэлэмж/-ийн агуулга:
- Эх хэлний үнэлэмж /Монгол хүн хичнээн олон хэл сурч, хичнээн хугацаанд харь оронд амьдарлаач монгол хэлээ үл мартах, үр хүүхэддээ сургах/
- Эх түүхийн үнэлэмж /Монгол хүн бүр эх орныхоо түүхийг сонирхох, судлах, бахархах эрмэлзлэлтэй байх, ураг удам, нутаг усныхаа түүхийг сурвалжлан бүтээх/
- Соёлын үнэт зүйл /Монгол хүний бусдаас ялгарч буй хэв шинж, өвөрмөц эрхэм зүйл, аж төрөх ёс, мэдлэг ухаан бүхнээ мэдэрч, хойч үедээ өртөөлөн үлдээх/
- Ёс заншлын үнэлэмж/ Мэндлэх, хүндлэх ёс, найр наадам, цагаан сар, хурим найрын зэрэг ёс заншлаа өвлөн үлдээх, өртөөлөн дамжуулах/
- Буддын гүн ухааны ёс суртахууны үнэлэмж/ Үйлийн үрийн төлөөсгүй байх/
Зан суртахуунд тулгуурласан ёс суртахууны үнэлэмж/Ааш араншин, авир үйлдлийн нийлбэр болсон зан суртахууны эерэг чанарыг төлөвшүүлэх /
- Ааш араншинд: Эелдэг, дөлгөөн, өгөөмөр тусч, аядуу, няхуур, тусархаг, хашир, цовоо, итгэлтэй, нинж, найрсаг уян, шударга,
- Авир үйлдэлд: Ойлгодог, тусалдаг, урам хайрладаг, өөгшүүлдэг, аядуу ханддаг, итгэдэг, оролцдог, уриалдаг, хариуцлага хүлээдэг, манлайлдаг, боломж олгодог, хүлээцтэй байдаг.
- Зан суртахуун: Ичмээр, итгэмээр, дуураймаар, гайхмаар, сүрдмээр, хайрламаар, шүтмээр, дурсмаар,
Монгол хүний үнэт зүйлийг төлөвшүүлэх арга зүй нь:
- Хүн бүрийн болон гэр бүлийн үйлээр буюу хувийн үнэлэмжээр хэрэгжүүлнэ. Нийгмийн зүгээс хянахад бэрхшээлтэй
-Өөрөө өөртөө шаардлага тавих
- Өөртөө дадуулах: Ёс суртахууны шалгуурын асуудал:
1.Миний ааш араншин, авир үйлдлийг хүн болгон үйлдвэл юу болох вэ?/Хүн болгон гудамжинд хогоо хаявал юу болох вэ? /
2. Энэ үйлдлийг ямар сэдэл, зорилгоор хийв. /Үнэн үг хатуу боловч, ажилд тустай, хайртай хүүгийнхээ доор хайрга дэвс /
3.Сайн зорилгод муу аргаар хүрч болохгүй /Залилангаар мөнгө олж болохгүй/
4. Үйлийн үрийн шалгуур. “Бид сонголтын эрх чөлөөгөөр хангагдсан нь мууг биш, сайныг сонгох эрх чөлөө гэж сургасаар иржээ. Ертөнцийн зохирлын системд нийцтэй бол сайн, харш бол муу гэдэг. Тиймээс ... сүнснүүдийг урьдын эзнийнх сайн муу үйлээр ялгаж хандахгүй гэх газаргүй” хэмээн шинжлэх ухааны гаргалаа хийжээ. /Ч.Эрдэнэ. тал 138/
Дүгнэлт:
1.Дэлхий дахины тулгамдсан асуудал, мэдээлэл технологийн хөгжил, мэдээлэл харилцааны нөхцөл нь соён гэгээрүүлэх ажлын агуулга, чиг хандлагыг нийгмийн шинжлэх ухааны үүднээс судалж, нийгмийн амьдрал, сэтгэл зүйд гарч буй “Ажилгүйдэл, ядуурал, гүтгэлэг, доромжлол, гэр бүл салалт, садар самуун, хуулийн завхрал, ёс суртахууны доройтол” зэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход эрдэмтэн судлаачдын анхаарлын төвлөрүүлэх.
..............
5.Үнэлгээний шалгуурын тухайд өөрийн үйлдлээ өөрөө хянах, зөв сэдлээр хийх, сайн зорилгод сайн зөв аргаар хүрэх, үйлийн үрийг ухаарах, Ертөнцийн зохирлын системд нийцтэй байх хэмээн авч үзлээ.