Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ богино хугацааны (C-3) болон олон удаагийн ангиллын визний хязгаарлалтаа цуцлалаа
image

Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэхээр тогтсон  ТАВАН ЧИГЛЭЛ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсанд тус улс богино хугацааны(С-3), олон удаагийн(Multiple) ангиллын визний хязгаарлалтыг цуцлах болон виз олголтын ажил хэвийн явагдах болсон тухай мэдээлэл нийтлэгдлээ.  

Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны(С-3) ангиллын визийг 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхлэх боллоо

• Богино хугацааны болон олон удаагийн(Multiple) виз.

- Богино хугацааны(С-3) визний хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэнд хамаарна.

• 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн(Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.

*Олон удаагийн(Multiple) визний ашиглах хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд шууд ашиглах боломжтой. /2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс хойш/

• Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.

• БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз* хэвийн олгогдож эхэлнэ.

*Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмаар, уригч байгууллага нь визний портал(www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана

Хэрэгжих хугацаа: 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхэлнэ

*Энэхүү шийдвэр нь БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудас

https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758276&page=1

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан