Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гүнтийн замыг энэ сарын 18 - 21-ний хооронд засварлана
image

Нийслэлийн Замын хяналтын газраас Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Гүнтийн давааны замын арчлалт болон борооны ус зайлуулах шугам хоолойн засварын ажлыг эхлүүлээд буйгаа мэдээллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Гүнтийн авто замыг 2022 оны тавдугаар сарын 18-наас 21-ний хооронд үргэлжлэх аж. Мөн Амгалан болон Богд уулын арын зам, Айдасын даваа, Зайсангийн тойруу гэх мэт хотын гол болон туслах замын засвар арчлалтын ажил хийж байна. Энэ жилийн тухайд авто замын эвдрэл гэмтлийг байнга шалгаж, тухай бүрд нь нөхөж, янзлахаар болсон. Нийслэлийн нэр бүхий 176 гудамж, зам талбайд тогтмол шалгалт хийж, замын хариуцагч байгууллахаар засвар арчлалтыг хийж эхэлжээ. Иймд хөдөлгөөн хязгаарласан үед Гүнтийн замаар зорчихгүй байхыг иргэдэд тус газраас анхааруулж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан