СХД-ийн 32 дугаар хороонд байрлах эмээлт дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт Мэргэжлийн хяналтын газраас зохих шалгалтыг хийж уг шалгалтын үеэр “Мах Импэкс” ХК болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго барааны тэмдэг их хэмжээгээр олдсон байна. Өөрөөр хэлбэл манай компанитай ямар нэг гэрээ хэлцэл хийлгүйгээр бараа бүтээгдэхүүний шошго, барааны тэмдгийг ашиглаж, хэрэглэгчдийг хууран мэхэлж, бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл илэрсэн байна. Иймд “Мах Импэкс” ХК-ийн зүгээс хуулийн байгууллагад хандан шалгуулах хүсэлт өгсөн болно.
Бид өөрсдийн бэлтгэсэн махаар стандартын шаардлага хангасан үйлдвэртээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэж ирсэн учир “Мах Импэкс” ХК дээрх компанитай ямар ч хамааралгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.