2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр.
09:30 цагт ЭМЯ-нд Олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлнэ. Утас: 91118403, 99741854
10:00 цагт МҮХАҮТ-д Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хурал болно. Утас: 80486690, 88024059
10:00-14:00 цагийн хооронд МҮХАҮТ-нд Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн мэдээлэл хуваалцана.
11:00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Монголын Эмнести Интернэшнлээс "Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа" мониторингийн тайлан танилцуулна.
12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Ажилчдын хөгжлийн нэгдсэн холбооноос Барилгын компаниудыг хар жагсаалтад оруулах “Монгол хүч-2050” төслийн талаар мэдээлнэ.
13:00 цагт "Пума Империал" зочид буудалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “ГЭР БҮЛ-ХАМТЫН ҮҮРЭГ” хэлэлцүүлэг зохион байгуулна.
14:00 цагт БШУЯ-ны 401 тоотод “Багш” картын үйлчилгээг нээж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.