Улсын дээд шүүхийн мэдээллийн санд орсон намын даргын бүртгэлийн өөрчлөлтийн талаар хуульч Н.Ариунболд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Монгол Улсад мэдээлэл авах эрхийн тухай хууль байдаг. Энэ эрхийн хүрээнд АН-ын гишүүн, хуульч хүний хувьд АН-ын дотор үүсээд буй асуудалд ямар мэдээлэлтэй байна вэ гээд Улсын дээд шүүхэд өргөдөл гаргасан. Өөрөөр хэлбэл АН-ын даргад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ямар хүн байгаа юм, үнэн эсэхийг тодруулахыг зорьсон юм. 2022 оны гуравдугаар сарын 18ны өдөр Улсын дээд шүүхээс албан тоот ирсэн. Энэ мэдээллийг авах зорилго нь 2000 оноос өнөөдрийг хүртэл хэн АН-ын даргаар бүртгэлтэй байсан юм бэ гэдгийг л тодорхой болгохыг хүссэн.
Надад дөрвөн янзын мэдээлэл өгсөн. З.Энхболд, С.Эрдэнэ, Ц.Тувааны цахим бүртгүүлэх хүсэлтийг харгалзан бүртгэн авсан. Ц.Тувааныг цахим бүртгэлийг хассан гэх мэдээллийг ирүүлжээ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 2021 оны арваннэгдүгээрсарын 15нд цахим бүртгэл байхгүй болохыг танд мэдэгдье гэсэн. Цахим бүртгэлийн сан нь Улсын дээд шүүхийн албан ёсны эх сурвалж болдог юм билээ. Цахим сайт руу нэвтрэн орвол намуудын бүртгэл байдаг.
Монголд Улсад бүртгэлтэй албан ёсны бүх намуудын мэдээлэл байршсан байгаа юм. АН-ын бүртгэлийг харвал хамгийн сүүлд АН-ын дэд дарга Ц.Тувааныг бүртгэсэн. 2021 оны нэгдүгээр сарын 14 ны өдөр бүртгэлээс хассан гэх албаны эх сурвалжийн мэдээлэл байна. Өнгөрсөн хавар зохион байгуулсан АН-ын даргын сонгуульд нэр дэвшсэн хоёр хүнийг бүртгээгүй. Яагаад гэвэл хоёр удаа сонгууль хийсэн, дүрэмд нийцэхгүй байна гэдэг шалтгааны улмаас тус шийдвэрийг гаргасан байна лээ. Улс төрийн нам дотор үүсээд буй ямар нэгэн маргааныг Улсын дээд шүүх шийдвэрлэхгүй. Ардчилсан байдлаар дотооддоо шийднэ гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Харин миний хувьд өмнө нь АН-ын хуульч, зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо бол ардчилсан үзэлтэй, Ардчилсан намын дэмжигч гишүүний хуваарь энэхүү мэдээллийг хүргэж байна” гэв.