Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын "Чамайг тоссон зам" тоглолт тун удахгүй болох гэж байна. Хөгжмийн зохиолч Б.Ангирмаагийн хувьд 1998 онд “68”, 1999 онд "My Love Songs", 2000 онд “Angel”, 2017 онд өөрийн шилдэг дуунуудаас бүрдсэн "Өнгө аяс", “Удахгүй ээ” зэрэг цомог гаргаж байсан. Мөн "Дуучин чамдаа", "Сэтгэл догдлуулсан орой", "Нутгийн агаар", "Чиний харцанд", "Намайг эзэмдэх чиний сэтгэл", "Чиний явсан намар", "Итгэл өгөөч наддаа", "Эрдэнийн сарнаас чи минь тодхон”, “Зөвхөн энэ л шөнө бүү яваач”, “Сарны сонат”, “Хайрын цонх” зэрэг олон сайхан дуу зохиож байсан юм. Харин дуучин Х.Оюунбилэгийн хувьд Монголын эстрад урлагийн тод төлөөлөгчдийн нэг билээ. Тоглолт тавдугаар сарын 27-нд "Их наяд" плазагийн зургадугаар давхарт болох юм.