Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Open Tech Summit-2022 тун удахгүй...

Голомт банк, CIO club, STARTкомпани, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББнар хамтран “Open Tech Summit-2022”форумыг зохион байгуулах гэж байна. Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн форум Open Tech Forum-2022арга хэмжээг 2022.05.05-ны өдөр ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ЕРТӨНЦ - THE WORLD IS OPEN уриан дор зохион байгуулахаар төлөвлөөд буй юм.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь технологийн салбарын төлөөллүүдийг нэг дор цуглуулан,тэдний уялдаа холбоог сайжруулах, салбарыг хөгжүүлэх шинэ алхам, нуугдаж буй шинэ боломжуудыг олж нээхэд оршино. Форумд Монголд үйл ажиллагаа явуулдаг мэдээлэл  технологийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд уригдан оролцож, салбарын өнөөдрийн дүр зураг, маргаашийн чиг хандлагын талаар санал солилцох юм.

Арга хэмжээг Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудас болон Gogo.mn, Ikon.mn хуудаснуудаар 2022 оны 05-р сарын 05ны өдрийн 13:00 цагаас шууд дамжуулан хүргэнэ.

Харин та арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, оролцогч байгууллагууд болон форумтай холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл ЭНД дарж бидэнтэй нэгдэнэ үү.

#OpenTechSummit2022

#TheWorldIsOpen

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан