Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросууд сурагчдад үзүүлэх 100 шилдэг киног сонгоно

ОХУ-ын Соёлын яам сургуулийн сурагчдад үзүүлэх 100 шидэг киног тодруулахаар интернет санал асуулга зарлалаа. Оросын дурын иргэн өчигдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд сургуулийн сурагчид үзэж болно гэсэн оросын гурав, гадаадын гурван киног нэг IP  хаягнаас зөвхөн нэг удаа нэрлэх юм байна. Эхний ээлжинд шилдэг 300 киног сонгон аваад дахин хоёр долоо хоногийн хугацаагаар санал асуулга явуулж 100 хүртэл хорогдуулах юм.
Ингээд ОХУ-ын Соёлын яам, Боловсрол шинжлэх ухааны яамнаас томилогдсон  зөвлөлөөр хэлэлцээд эцсийн жагсаалт гаргаж оросын сургуулиудад нэмэлт хичээл болгон ашиглаж байх юм. ОХУ-ын Төрийн Дум саяхан хүүхдэд буруу үлгэр дуриал үзүүлэх киног насны  хязгаар зааж  шөнийн цагаар үзүүлж байх хууль баталсан юм.

Х.Өлзий

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан