Лондонгийн олимпын наадмын -100 кг-ын жинд зодоглосон Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпын аварга Н.Түвшинбаяр “B” зоонд хэсгийн аварга болж цаашлаад БНСУ-ын бөх дэлхийн аварга Хван Хи Таетэй барилдаж юүко үнэлгээгээр ялж мөнгөн медалийн болзол хангасан билээ. Энэ барилдаанд хөлдөө хүндхэн бэртэл авсан аварга маань алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Тагир Хайбулаевтэй таарч цэвэр ялагдал хүлээсэн. Олимпын наадам өндөрлөөд хэсэг хугацаа өнгөрсөн энэ цаг үед зарим нэгэн тамирчдын сэргээшийн асуудал сөхөгдөж олимпын аварга болсон Тагир Хайбулаеваас ч гэсэн сэргээш илэрчээ гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбатаас тодруулахад ор үндэсгүй ташаа мэдээлэл болохыг хэлсэн юм.