Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаатай танилцав

Монгол улс Биологийн олон янз байдлын конвенцод нэгдэн орж, эх орныхоо унаган байгаль, ургамал, амьтны ховор зүйлийг хадгалан хамгаалахын төлөө газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авахаа илэрхийлсэн билээ.

Үүний тулд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлсээр өдгөө нийт газар нутгийн 21.0%-тай тэнцэх 32.7 сая га талбай бүхий 119 тусгай хамгаалалттай газар 34 хамгаалалтын захиргаатай болжээ.

Түүний нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар юм. Тус газрын үйл ажиллагаатай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцаж, байгаль хамгаалагчдын төлөөлөлтэй биечлэн уулзав.

Тусгай хамгаалалттай газар нутаг бүр байгалийн өвөрмөц тогтоц, ландшафт, экосистем, бүлгэмдэл, амьтан, ургамлын зүйлийг хамгаалахаар байгуулагдсан. Хустайн байгалийн цогцолборт газар нь дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу-тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсанаараа онцлогтой аж.

Хустайн байгалийн цогцолборт газар нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулан гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч, тахь сэргээн нутагшууласан үүх түүхээс эхлээд, зэрлэг онгон байгальд тахь, буга, чоно зэрэг амьтдыг үзэх боломжийг бий болгожээ.

Одоогоор Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхийн хамгийн олон тахитай, монголын хамгийн олон буга, тарваганы нягтшилтай нутаг болоод байна.

Мөн тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өссөн амьтдаасаа тодорхой тооны бодгалийг Монгол улсын бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулах ажлыг амжилттай гүйцэтгэж буйг тус газрын байгаль хамгаалагчид ярьж байв.

2000-аад оноос өнөөг хүртэл халиун бугын 500 гаруй илий, 1,000 гаруй тарвагыг Монгол Улсын бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулжээ. Эдгээр амьтдын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцон үзвэл 3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол улсын бусад нутгийн байгаль хамгаалалд оруулсан байна.

Мөн дэлхийн хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг, нэр хүнд бүхий байгаль орчны ууган төрийн бус байгууллага болох Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны гишүүнээр 2007 онд элсжээ.

Дашрамд дуулгахад, БОАЖЯ-аас Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн олгосон фургон автомашиныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр тус газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ гардууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан