Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Үндэсний хэмжээний "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" аянд Эрүүл мэндийн салбар нэгдэж байна

Аяны зорилго нь, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10 дахь хэсэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах терийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчилан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, терийн байгууллагуудад хүргэх, ухуулга нелееллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна.

“Харилцан хүндэтгэе” аяныг Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй бий. Хохирогчид нь еерийгее хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн байдаг нь судалгаагаар нотлогддог ч, эрэгтэйчүүд мөн хохирогч байх нь нэлээдгүй бий. Иймд эрэгтэйчүүдэд чиглэсэн аяныг эмэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн анхаарахгүй үлдэх, эмэгтэйчүүдэд чиглэсэн аян зохион байгуулахаар эрэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн орхих зэргээр хязгаарлагдаж байсан туршлагад үндэслэн Жендэрийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, гэр бүл, хүний эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн асуудал юм гэдэг агуулгаар энэ удаад хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой байна.

Хэвлэлийн бага хуралд Төрийн байгууллагууд, Яамд, Олон улсын донор байгууллагууд, Хүний эрхийн болон эрэгтэй, эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, ЦЕГ, цагдаагийн байгууллагууд, орон нутгийн болон үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагуудын 99 хүн оролцлоо. Жендэрийн үндэсний хорооноос аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх 8 төрлийн үйл ажиллагааг танилцуулж, аянд нэгдэхийг уриаллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан