Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувийн цэцэрлэгүүдэд улсаас мөнгө өгөхгүй гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ. Энэ үеэр “Улсын, хувийн гэж ялгаварлалгүйгээр сургууль, цэцэрлэгийн сурагчдын хүнсэнд хэрэглэх махны үнийг улсын төсвөөс олгоно” гэсэн заалтыг гишүүд эсэргүүцлээ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд сурагчдын хүнсэнд хэрэглэх махаа улсаас биш өөрсдийн хөрөнгөөр авах гэнэ. Энэ заалтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс хасуулахаар Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг саналаа тус байнгын хорооны хурлаар хэлэлцүүлсэн билээ. Үүнийг нь харин Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд зуун хувь дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан