Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын холбоо хүнсний савлагаанд “Бисфенол А” ашиглахыг хориглов ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт 2 дахь хэлэлцүүлэг эхэллээ “Монгол ур чадвар-2025” зохион байгуулагдана Н. Батбилгүүн УАШТ-ий иж бүрэн медальтан боллоо Нийслэлийн түгжрэлийг бууруулах найман багц төслийн нэгжтэй танилцаж санал солилцлоо Иргэдийн нийтийн тээврээр өглөө 07-08 цагийн хооронд хамгийн их зорчиж байна Сайдын шуурхай хуралдаанаас гаргасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллав Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана
Хотын стандартын төслүүдэд санал авч эхэллээ

Нийслэлийн иргэн Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх хотын стандартыг боловсруулж,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1033 дугаар захирамжаар “Хотын стандартыг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Тус ажлын хэсэг хуралдаж, Хотын стандарт, хяналтын газраас 22 бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан 97 төрлийн хотын стандартын баримт бичгүүдээс эхний 38 баримт бичигт холбогдох төсөлд мэргэжлийн байгууллага, иргэдээс санал авахаар олон нийтэд толилуулж байна.

Нийслэлийн иргэн Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.

Санал өгөх холбоос: https://standard.ub.gov.mn/2022/01/11/sanal-avah1/

ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР

1 Сэтгэгдэл
1. жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн эрх ашиг хамгааллахад чухал нөлөөтэй, 2. Барилгыг стандартын дагуу барьж, байгуулах. 3.Эрүүл аюулгүй сурч хөгжих, ажиллах боломжийг хангаж өгөх. 4. өрхийн эмнэлэгийг өргөтгөх, эрүүл мэндийн эмч нарын мэдлэг боловсрол, зан харилцааг сайжруулж ард иргэдээ үнэнч чинь сэтгэлээсээ үйлчилдэг байх. 5. Хотын утааг багасгах, 6. Иргэн бүр хогоо хаягдлаа ангилж ялгаж хэвших 7. жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцох 8.Хүний ухамсартай үйлдлүүд, дадал зуршлыг соёл гэж ойлоно.
Хамгийн их уншсан