Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Д.Адьяахүү: Биднийг дэмжвэл ачийг нь амжилтаар хариулна
-Тив, дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж чамлахааргүй амжилт үзүүлсэн. Таны хувь нэмэр ч их нөлөөллөө. Баяр хүргэе?
-Баярлалаа. Эхнээсээ зөв зохистой бэлтгэл сургуулилтаа базаасан бол үүнээс илүү амжилт үзүүлэх боломж байлаа.
-Юу гэсэн үг вэ. Тэмцээнээс өмнө бэлтгэлээ буруу хийсэн хэрэг үү?
-Буруу нь ч юу юм бэ. Гэхдээ бид тэмцээний мэдүүлгийн дагуу зааланд зориулалтын шалан дээр бэлтгэл сургуулилтаа базаасан. Заалны, гадаахь талбайн арга техник хоёр өөр л дөө. Үндсэндээ чөлөөт, жүдо бөх шиг л өөр спорт юм. Гэтэл энд ирсэн хойно тэмцээн гадаахь талбайд зохиогдохоор болсныг нь мэдсэн. Тэмцээн болохоос нэг хоногийн өмнө гадаахь талбайд бэлтгэл хийж оролцлоо. Нэлээд жин хассан байх шүү.
-Шведийн багийнхны гутал нь л гэхэд долоон кг жинтэй, зориулалтын хувцас хэрэглэлтэй оролцсон нь амжилт гаргахад нь нөлөөлөх шиг боллоо?
-Манай багийнхан бусад багийн тамирчдаас хувцас хэрэглэлийг нь гуйж аваад л өмслөө. Энэхүү наадам нь олон улсын шинж чанартай, эв найрамдлын дунд тамирчдыг нэгтгэдэг учир бидэнд хувцас хэрэглэлээрээ тусалж дэмжсэнд баяртай байна.
-Жин нэлээд хассан гэсэн?
-Тийм ээ. Эрэгтэйчүүдийн 640 кг-ын жинд оролцохдоо шигшээ багийн тамирчид маань нийлээд 20 гаруй кг хассан. Улаанбаатар хотод байхдаа тамирчдынхаа жинг үзэхэд 680 кг орчим байсан юм. Бидний хувьд замдаа жингээ хасч бусад спортын төрөлтэй адил жингээ бариад энд ирэхэд 660 гаруй кг болчихсон байсан. Тиймээс тэмцээн болохын өмнө 21 кг хасч 639.700 граммтай болсноор тэмцээндээ оролцсон.
-Хятад, Энэтхэг, Хонконгийн багийг ялж финалд гарч ирсэн. Аварга болох боломж байгаагүй гэж үү?
-Эхнээсээ гадаахь талбайн бэлтгэл сургуулилтаа хангаж, зориулалтын хувцас хэрэглэлтэйгээ ирсэн бол тамирчдад маань аварга болох бүрэн боломж байсан. Нөгөөтэйгүүр, гадаахь талбайн олс таталтын тэмцээн баруун Европт өндөр хөгжсөн байдаг. Харин заалны төрөлд Азийн эмэгтэйчүүд илүү. Шведийн багийн тухайд 2008 оны дэлхийн аваргын мөнгө, 2010 оны хүрэл медальтай тамирчдаас багаа бүрдүүлсэн гэж сонссон. Манай багийн хувьд нэг талдаа 2.30 секундээс гурван минут хүртэл барьсан. Энэ нь бөхөөр бол цэвэр савуулахгүй торгуулиар ялагдсан гэсэн үг л дээ.
-Шведийн багийнхан бусад багаа 30 секундэд л татаж байна билээ?
-Тийм ээ. Тэгэхээр манай багийн тамирчид нэлээд боломжийн амжилт үзүүлсэн нь харагдаж байгаа юм.
-Манай зарим уншигч олс таталтын спортын талаар мэдлэг хомс. Тиймээс танаас шигшээ багийн тамирчид өмнө нь тив, дэлхийд ямар амжилт үзүүлж байсныг тодруулмаар байна?
-Монголд олс таталтын спорт болон холбоо 2003 оны эхээр байгуулагдсан түүхтэй. Ч.Бат-Эрдэнэ гэдэг спортод элэгтэй залуу үүсгэн байгуулж анхны улсын аварга шалгаруулах тэмцээнийг тухайн ондоо зохиож байлаа. Түүнээс хойш 10-аад жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид заалны төрлөөр улсын аваргын тэмцээн зохион байгуулсаар ирсэн. Мөн олс таталтын спортыг Монголын бүх ард түмний болон хүүхдийн, оюутны их наадмын төрлүүдэд оруулсан байгаа. Ер нь, тамирчдын гол цөм нь “Аварга” биеийн тамирын их сургуулийн оюутнуудаас бүрддэг. 2010 онд Солонгост зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай эмэгтэй шигшээ багийн тамирчид мөнгөн медаль хүртэж байлаа. Тухайн үед Тайванийн багт ялагдаж байсан. Эрэгтэй багийн хувьд 2006 онд Японд болсон Азийн аваргад дөрөвдүгээр байрт шалгарч байлаа. Үүнээс гадна олон улсын тэмцээн уралдаанд чамлахааргүй амжилт үзүүлсэн. Жил ирэх тусам л тамирчдын ур чадвар өсч байгаа нь анзаарагддаг. Удахгүй Солонгост зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох байх.
-Ингэхэд манай улсад тусгай зам, хувцас хэрэглэл нь байдаг юм уу?
-Байлгүй яахав. “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тусгай замыг “Аварга” дээд сургууль дээр байрлуулсан. Энэ дашрамд “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны хамт олонд баярласнаа хэлэх нь зүйтэй болов уу. Энэ жилийн бүх ард түмний, хүүхдийн спортын наадам гээд томоохон уралдаан тэмцээн зохиоход, бидний бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжийг үнэ төлбөргүйгээр хангаж өгдөгт баяртай явдаг юм.
-Шигшээ багийн тамирчид хувцас хэрэглэл муутай, дутмаг юм шиг харагддаг. Олс таталтын спортыг дэмждэг байгууллага, хувь хүн хэр олон байдаг юм бол?
-Тун удахгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэдгээ дээр хэлсэн. Үнэнийг хэлэхэд замын зардал, хувцас хэрэглэлээс эхлээд янз бүрийн асуудалтай нүүр тулж байна л даа. Тамирчдын хувьд зардал мөнгөө арай л гэж хөөцөлдөж явдгаас биш цалин хөлс, тэтгэмж аваад байх зүйл гардаггүй. Хэрвээ биднийг дэмжих ивээн тэтгэгч байгууллага байвал бид ачийг нь амжилтаар хариулахад бэлэн байна.
- Таныг “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн үндэсний бөхийн багш гэдгийг хүмүүс мэднэ. Гэтэл олс таталтын тэмцээн уралдааны талаар яриад, оролцоод явж байгаад тань гайхах хүн бий байх?
-Тийм ээ. Үндэсний бөхийн хичээл заахын хажуугаар олс таталт нь миний хобби гэж хэлж болно. Тиймээс энэ спортод өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Багийн спорт ер нь их сайхан шүү дээ. Хамт олон, залуучуудыг хүмүүжүүлэхэд хамгийн их дэм өгдөг. Үндэсний бөхийн спорт хөвгүүдийг хүмүүжүүлдэг бол энэ спорт багийг эв нэгдэлтэй нэг хүн шиг болгож чаддагаараа онцлогтой. Тиймээс ах нь энэ спортыг үндэсний бөхийн спортын хичээлтэйгээ давхар заадаг юм.
-Ингэхэд үндэсний бөхийн багшаар ажиллаад хэд дэх жилийнхээ нүүрийг үзэж байна вэ. Гарын шавь гэж олон болсон байх даа?
-Багшилж эхэлснээс хойш 14 жил өнгөрчээ. Энэ хугацаанд шавь нараас минь улсын цолтой 10 гаруй, аймгийн цолтой 100, сумын цолтой 300 гаруй бөх төрөн гарсан байна. Үүнээс нарийн гаргасан тоо бол байхгүй.
-Ардын багш Д.Сэрээтэр, н.Даваажав нарын зааж сургасныг шавь нартаа өвлүүлж байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Өөрийн багш нарынхаа зааж сургасан зүйлийг шавь нартаа зааж, сургаад л явж байгаа маань энэ.
-Таныг Монголын ард түмэн уран барилдаант улсын начин Д.Адъяахүү гэдгээр сайн танина. Өөрөө тамирчин байсан хүн дасгалжуулагч болох илүү хялбар байдаг уу?
-Би өөрийгөө тийм сайн барилдаж байгаагүй гэж боддог.
-Гэхдээ л таны барилдааныг одоо хэр нь хүмүүс үнэлж явдаг шүү дээ?
-1997 онд Д.Баяраа гэж Монгол Улсын гарьд ах маань тусалж дэмжиж тавын даваанд амлан авч начин болгосон. Өөрөө бол сүйдтэй сайн барилдаж чадаагүй. 20 гаруйхан насандаа л багшийн ажилд шилжиж байсан.
-10 гаруй жил багшаар ажиллажээ. Туршлага ч нэлээн арвин байгаа байх. Ингэхэд шавь нараа өндөр амжилт гаргуулахын тулд юун дээр нь анхаарах ёстой юм бол оо?
-Хараад байхад хүнээ л зөв сонгох хэрэгтэй юм шиг санагддаг. Байгалиас заяасан бие хаа сайтай бие бялдрын хувьд ч тэр.
Гол нь тухайн тамирчны зүрх сэтгэл спортын төлөө цохилж тэмүүлдэг байх хэрэгтэй. Ийм хүүхдийг багш нь 30 хувь чиглүүлээд өгөхөд л өөрөө цаашаа явчихдаг юм.
-Таны ярьж байгаа шиг хүүхдүүд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд хэр олон орж ирж байх юм?
-Ер нь, цөөхөн дөө. Монголын аймаг бүрт миний хэлээд байгаа бие бялдар, зүрх сэтгэлтэй хүүхэд олон байгаа. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр хоёр ч манай сургуулийн хүүхдүүд байсан. Тэд үнэхээр хөдөлмөрч авьяастай. Дээр нь бэлтгэл сургуулилтыг ч уйгагүй хийдэг. Тив, дэлхийд мөн үндэсний спортоор ч тэгш амжилт үзүүлэх бөхчүүд шүү. Хүн өөрөө хичээвэл олимп, тив дэлхийн аварга болох бүрэн боломжтой гэдгийг харуулж чадсан. Тиймээс ямар нэгэн спортын төрлөөр хичээллэж байгаа хүүхэд залуус маань нэн түрүүнд хөдөлмөрч байх нь хамгийн чухал.
-Бас сэтгэлзүй нэлээн чухал юм шиг?
-Аав, ээжээс заяасан сэтгэлзүй гэж байдаг юм. Төрөлхийн зоримог, зоригтой, аливаа зүйлээс шантардаггүй тамирчин байдаг. Жишээ нь, жаргалтай үедээ сэрэмжтэй, бэрхшээлтэй үедээ шантардаггүй хүн маш чухал. Мөн багш дасгалжуулагчид хүүхдүүдийнхээ сэтгэлзүйд маш эерэгээр нөлөөлөх хэрэгтэй.
-Таны шавь нарын тухай яриулаад байвал барагдахгүй их яриа болох нь дамжиггүй. Тиймээс өсөх ирээдүйтэй тамирчныг онцолмоор байна. Энэ нь Хэнтий аймгийн арслан Д.Оюунболд юм л даа. Чөлөөт бөхийн спорт болон үндэсний бөхөөр ч маш амжилттай барилдаж байна. Нас жаахан ч гэлээ энэ жил Хэнтий аймгийн арслан болчихлоо?
-Оюунболд үеийнхэн дундаа гайгүй сайн барилдаж байгаа. 2006 оны сүүлээр ээж, аав нь дагуулж ирж байлаа. Өөрөө жаахан жин ихтэй, бэлтгэл сургуулилт маш сайн хийдэг. Гайгүй барилдах байх гэж бодож, горьдож л явдаг юм.
-Цөөн хоромд чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Юуны түрүүнд энэхүү тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн Биеийн тамир, спорт газрын хамт олонд талархал илэрхийлэх нь зүйтэй байх. Мөн биднийг амжилт үзүүлэх, бэлтгэл сургуулилтаа хийхэд материаллаг эд зүйлээр дэмжиж тусласан “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубийнхэнд, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн хамт олондоо талархал илэрхийлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хэд хоногийн өмнө БНХАУ-ын Ордос хотноо зохиогдсон олс таталтын тэмцээнд нийгмийн хэв журам хамгаалах газрын болон “Аварга” үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн баг тамирчид дасгалжуулагч, улсын начин Д.Адъяахүүгийн хамтаар оролцсон юм. Эрэгтэйчүүд нь аваргын төлөө Шведийн багт ялагдсанаар мөнгөн медаль, хос төрөлд өрсөлдсөн тамирчид нь хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн билээ. Тэмцээний үеэр дасгалжуулагч багш Монгол Улсын уран барилдаант начин Д.Адъяахүүтэй ярилцсанаа хүргэе.

Ж.Цэцэгмаа
0 Сэтгэгдэл