Шинэ сэргэлтийн бодлого батлагдсанаар холбогдох хуулиудад өөрчлөлт орж эхлэх гэж байна. Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу тендер шалгаруулалтыг хүний оролцоо багатай, ил тод шуурхай болгох чиглэлийг тусгаж хуулийн төсөл боловсруулжээ.
Засгийн газар "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Хуулийн төсөлд
-Нэг тендерийг шалгаруулахад зарцуулдаг хугацааг 20 хоногоор хэмнэнэ
-Тендерийн худалдан авах ажиллагаанд дотоодын бүтээгдэхүүнийг импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдүүлэхгүй
- Худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй этгээдийн хариуцлагыг нэмэгдүүлж хууль зөрчсөн бол ажлаас халах шийтгэл оногдуулна
- Гэрээгээ биелүүлээгүй аж ахуй нэгжийг хар жагсаалтад бүртгэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.
Энэ талаар Сангийн яамны хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц. Батзул ийн ярилаа.